Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар Багануур гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ нь дүүргийн Наран, Рашаант, Сургалтын задгай, Замчин хэсэгт 520 гэрэлтүүлгийг хийж бүрэн дууслаа.
Дүүргийн хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчино
Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг дүүргийн Засаг дарга бүрэн шийдвэрлэж, маргаашаас буюу 11-р сарын 09-ний өдрийн өглөөнөөс дүүргийн доторх автобуснууд батлагдсан хуваарийн дагуух маршрутаар хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.
Сар хиртэлт боллоо
Өнөөдөр сарны бүтэн хиртэлт 17:16 цагаас эхэлсэн бол 21:56 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн ардын өв соёл тээгч урчуудын үзэсгэлэнд Багануураа төлөөлөн оролцож байна
Соёлын яам, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн ЖДҮҮДТ хамтран “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Монголын хөл бөмбөгийн холбооны грассрүүтс тэмцээнд 41 багийн 410 тамирчид оролцож байна
Монголын Хөл бөмбөгийн холбооны грассрүүтс өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гишүүн байгууллагын грассрүүтс үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөл бөмбөгийн оролцогчдын тоог нэмэгдүүлэх, сурталчлах, жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой грассрүүтс тэмцээн өнөөдөр 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг нээлтээ хийлээ.
Халуун усны үйлчилгээ маргааш нээнэ
Дүүргийн 4-р хороонд халуун усны шинэ байр ашиглалтад орлоо.
Сайхан мэдээ
Гадаа хүйтэн нөхцөлд ажиллаж буй Багануур тохижилт ААТҮГ-ын ажилчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангах ажилд тусалж буй сайн дурын ЦАСАА ЦЭВЭРЛЭЕ аянд нэгдсэн иргэдэд сэтгэлээрээ халуун аарц авчирч өгсөн хүмүүстээ #Баярлалаа.
#Эерэг_давалгаа
Зөвшөөрөл авч зураг дарсан болно.
Эерэг давалгаа
Хэнтий аймаг, Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумд хамгийн их цасан бүрхүүл тогтсон байна
Цаг уур орчны шинжилгээний газрын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий баруун, Увс, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Завхан, Булган, Сүхбаатарын зарим газар, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх, Сэлэнгийн зүүн хэсгээр 0.0-30.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэ 30.0 см, Нийслэл Багануурт 23.0 см, Хэнтийн Жаргалтхаан 20.0 см, Цэнхэрмандал 19.0 см, Төв аймгийн Баян 18.0 см, Мөнгөнморьтод 17.0 см, Нийслэл Налайх 14.0 см, Хан-Уулд 12.0 см, Төв аймгийн Баянчандмань, Хөвсгөлийн Цагаан-Үүр 12.0 см, Ренчинлхүмбэ 13.0 см, Төв аймгийн Алтанбулаг 11.0 см, Нийслэл Өлзийт, Хөвсгөлийн Эрдэнэбулган 10.0 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Хэнтийн Өмнөдэлгэр 8.0 см, бусад нутгаар 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар
Байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээнд тавих хяналтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээнд тавих хяналтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 55 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 55 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-16, зөрчлийн шинжтэй-39 дуудлага бүртгэгджээ. Мөн 19 хүн эрүүлжүүлэгдэж, 17 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Иймд замын иргэдийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 250 ГАРУЙ ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтссийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 47 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, обьектийн 2 гал түймрийг аюулгүй болгож, цасанд суусан 45 автомашиныг цаснаас гарган, 258 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв.
Цас их хэмжээгээр орж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах, баталгаагүй замаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТ 97 ХУВЬТАЙ
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: “ИТХ-ын зөвлөлийн хурал, ИТХ-ын ээжит бус VIII хуралдааны мэдээллийг танилцууллаа. ИТХ-ын зөвлөлийн хурлаас дүүргийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн биелэлт 97 хувьтай байгааг, дүүргийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталсан талаар танилцуулж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс МУАЖ Б.Жаргалсайханы “ХАЙРЛАХЫН УЧИР” драмын жүжгийг ЕБС-ийн ахлах, дунд ангийн 1200 сурагчдад үнэ төлбөргүй үзүүллээ” гэв
ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ВАКЦИНЫГ НЭМТ, ӨЭМТӨВД ХИЙЖ БАЙНА
“Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад зорилтод 8080 иргэн хамрагдахаас одоогийн байдлаар 2300 иргэн хамрагдаж, вакцинжуулалт 30 хувьтай байна” гэв. Түүнчлэн өвлөлийн тоо өсөхөд авах арга хэмжээний бэлэн байдлыг хангасан хэмээв.
Байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээнд тавих хяналтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Төсвийн орлогын төлөвлөгөө, биелэлтийн хэрэгжилтийг хангаж, орлогын тасалдлыг нөхөж, хяналт тавьж ажиллах,
-Иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхээр 2023 онд явган болон дугуйн зам, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр зураг төсөвт ажлын танилцуулгыг ирэх шуурхай хуралдаанаар дэлгэрэнгүй танилцуулах,
-Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх, хяналтыг эрчимжүүлж ажиллах,
-Давс, бодисын нөөцийг бүрдүүлж, цас цэвэрлэгээний ажлыг ХХҮХ, хороодтой хамтран цас цэвэрлэгээнд гарах боломжтой иргэдийн судалгааг гаргаж, гэрээгээр ажлуулах ажлыг зохион байгуулах,
-Авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах,
-Цахим шилжилтийн ажлыг эрчимжүүлж ажиллах, боловсролын салбарт хэрэгжүүлж буй цахим шилжилтийн ажлыг бүрэн дуусгах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл танилцуулахыг тус тус үүрэг болгов.