








Нүүр Мэдээ мэдээлэл Page 58
Монгол улсад статистикийн байгууллага үүссэний 98 жилийн ойн арга хэмжээг угтан Үндэсний статистикийн хороо, дүүргийн Статистик хэлтэс хамтран дүүрэг хороодын төрийн албан хаагчид болон аж ахуйн нэгжийн мэдээлэгч, хэрэглэгч нарт зориулан төрийн нэгдсэн мэдээллийн сан, төрийн их өгөгдлийг бий болгох хөтөлбөр, статистикийн нэгдсэн мэдээллийн сан www.1212.mn -ийг хэрхэн хэрэглэх, ашиглах талаарх сургалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн 383 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын ИХ НҮҮДЭЛ тэмцээнийг дүүргийн шатанд амжилттай зохион байгууллаа.
Монгол улсад Үндэсний худалдаа, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 101 жил, Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын өдрөөр салбарынхан чууллаа.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050“ урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдааныг зарласан билээ.
НЗДТГ-аас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн тухайд нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, нэгдүгээр шатанд дүүргийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил-арга зүйн туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор байшин ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байдлаар хуваарилж, Ажлын хэсэг тус бүр 34 хороонд ажилласан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.
Нийслэлийн 2022 оны “Манай хороо-Миний гудамж” аянд Багануур дүүргээс идэвх зүтгэл гарган амжилттай оролцож
“Шилдэг хороо” номинацид 1-р хороо,
“Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” номинацид Улаанбаатар төмөр замын Багануур зангилаа,
“Шилдэг тохижилттой өрх” номинацид 1-р хорооны иргэн Д.Болд тусгай байр
“Шилдэг хороо шилдэг хэсгийн ахлагч” шалгаруулах болзолт уралдаанд 3-р хороо амжилттай оролцож тусгай байр эзэлсэн байна.
Нийслэлийн 383 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын ИХ НҮҮДЭЛ тэмцээнийг дүүргийн шатанд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд “Гүн галуутай”, “Боловсрол”, “Оюуны Эрин” цогцолбор сургууль болон “Сод” сургуулийн 4 багийн 96 тамирчин оролцсноос нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлж, “Боловсрол”, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн баг тамирчид оролцохоор болжээ.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2022.10.25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнийг нийслэлийн шатрын холбоо мэргэжлийн шүүгчидтэй хамтран, олон улсын шатрын холбооны дүрмээр шүүн явуулах юм.
“Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриан дор зохион байгуулагдаж буй Багануур дүүргийн Хүүхдийн нэгдсэн VIII чуулган 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Тус чуулганаар хүүхдэд тулгамдсан асуудлыг сонсож, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хүүхдийн дуу хоолойг дүүргийн бодлого хөтөлбөрт тусгуулах юм.