“Өвсний үндэс”- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусаж нээлтээ хийж, 8 бүлгийн 236 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.
ОУХМ Б.Хуланг Багануур дүүргийн хүндэт тэмдэгээр шагналаа
ОУХМ Б.Хуланг Багануур дүүргийн хүндэт тэмдэгээр шагналаа
Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багт багш дасгалжуулагч н.Магвандоржийн шавь болон спортын гараагаа эхлүүлж байсан Батхуягын Хуланг өнөөдөр Багануур дүүргийн Хүндэт тэмдэгээр шагнасныг ИТХ-ын дарга Т.Отгонболд гардуулж өглөө.
Олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан нь Серб улсын Белград хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын гран-при тэмцээнээс хошой Хүрэл медалийг тус тус хүртэж, энэ жил Монгол улсын аварга цол хүртсэн өсөх ирээдүйтэй тамирчин билээ.
Багануурчуудын бахархал болсон Б.Хуландаа спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе.
Багануур хот, Чингис хот, Чойбалсан хотууд цахилгаан шугам сүлжээгээр холбогдоно
Багануур хот, Чингис хот, Чойбалсан хотууд цахилгаан шугам сүлжээгээр холбогдоно
Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод Багануур-Чингис-Чойбалсан хотуудыг холбосон 220КВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын өргөтгөл хийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах асуудлыг тусгасан.
Ингэснээр Багануур хот эрчим хүчний томоохон зангилаа төв болохын зэрэгцээ эрчим хүчний найдвартай ажиллагаа, хүчин чадал нэмэгдэж, эдийн засаг, дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжих боломж нөхцөл улам сайжирна гэж тооцож байгаа юм.
Дээрх асуудлаар Эрчим хүчний яам, Дэлхийн банк, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон зураг төслийн баг Багануур дүүрэгт ажиллан дүүргийн Засаг даргатай уулзалт хийлээ.
Уулзалтаар төслийн талаарх ерөнхий танилцуулга хийгдэж, талууд асуулт асууж, санал солилцсон юм.
Дүүргийн Засаг даргын зүгээс хуульд заасан эрхийн хүрээнд бүрэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хүүхдийн автобус ирэх сарын 1-нээс үйлчилж эхэлнэ
Хүүхдийн автобус ирэх сарын 1-нээс үйлчилж эхэлнэ
Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд дүүрэгт хүүхдийн автобусыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн билээ.
Өнөөдөр дээрх автобусыг Оюуны Эрин цогцолбор сургуульд хүлээлгэн өглөө. Учир нь Оюуны Эрин цогцолбор сургуулийн бага сургууль гэр хороололд байдаг утгаараа ийнхүү шийдвэрлэжээ. Цаашлаад сургуулийн автобусны чиглэл, маршрутыг боловсруулан ирэх сарын 1-ний өдрөөс үйлчилгээнд гаргах юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Өнгөрсөн хугацаанд дүүрэг орон нутгийн зүгээс цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудалд бодлого барьж ажилласнаар хүртээмжийг нэмэгдүүлж, тодорхой хэмжээний үр дүнд хүрч, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж харьцангуй бололцоотой болсон. Анх 2013 онд дүүрэгтээ хүүхдийн автобусыг явуулах ажлыг туршилтаар хэрэгжүүлж байсан бол энэ удаад нийслэлийн хэмжээнд бодлогоор ийнхүү шийдвэрлэж байгаа нь сайшаалтай байна” гэлээ.
Тодруулбал гэр хорооллын алслагдсан хэсгийн хүүхдүүдэд зориулсан, 52 хүүхдийн суудалтай энэхүү автобус нь олон улсын стандарт шаардлага болоод хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ.
Монгол улсын ерөнхий сайд Л. Оюун-эрдэнэ Багануур дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажил сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов
Монгол улсын ерөнхий сайд Л. Оюун-эрдэнэ Багануур дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажил сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд уламжлал ёсоор өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст 68 хэрэг зөрчил бүртгэгдсэн бол Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны 1 дуудлагаар ажилласан байна.
Засаг даргын орлогч Б.Балжинням 2022 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ онд Багануур дүүрэгт 42 төсөл арга хэмжээ тендер сонгон шалгаруулалт зарлагдахаас 39 ажлын гүйцэтгэгч шалгарч 92,8%-тай, 2 ажил тендер нээх хугацаа болоогүй,1 ажил зураг төсөв хүлээгдэж байгааг мэдээллээ.
ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн 7 хоногт иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулсан юм. Нийт 5 хорооны 1100 гаруй иргэдэд төрийн байгууллагын 100 гаруй төрлийн зөвлөмж, үйлчилгээг үзүүлжээ.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирж, дүүргийн удирдлагуудад Улсын Их Хурлын 2022 оны хаврын чуулганы үйл ажиллагааны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүрэгт ажиллахтай холбоотой холбогдох байгууллагууд бэлтгэл ажил сайтар хангаж ажиллах,
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах,
-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж ажиллах,
-Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах,
-Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлуудаа эрчимжүүлэх,
-Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллах,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, удаашралттай байгаа ажлуудыг эрчимжүүлэх,
-Ахмадуудын баяр болон багш нарын баярын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулж бэлтгэл ажил хангаж ажиллах,
-Гэр хорооллын айл өрх, иргэдэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бохир усны цооног болон сайжруулсан түлшний хэрэглээг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах,
-Малын гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтын ажилд онцгой анхаарч, чанартай хийж дуусгах,
-Дүүрэгт Төрийн албаны зөвлөлийн аудитын шалгалт хийгдэхтэй холбоотой холбогдох байгууллагууд сайтар бэлдэх, саналаа уламжлахад анхаарч ажиллах,
-Иргэдээс ирсэн гомдлын дагуу дүүргийн 4-р хорооны Жаргалант хэсгийн худгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосноор өнөөдрийн шуурхай хуралдаан өндөрлөлөө.
Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль гардуулав
Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль гардуулав
Багануур дүүргийн Хурандаа нийгэмлэгийн гишүүн, бэлтгэл хурандаа нарт Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль гардуулж, баяр хүргэлээ.
Ахмадын хөгжлийн төвийн шавыг тавилаа
Ахмадын хөгжлийн төвийн шавыг тавилаа
УИХ-ын гишүүн МУ-ын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар Багануур дүүрэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Ахмадын Хөгжлийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо.
Монгол улсын төрийн дээд одон медаль гардуулав
Монгол улсын төрийн дээд одон медаль гардуулав
“Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүндтэй хүмүүсийг Монгол Улсын Төрийн дээд одон медиалаар шагналаа.
Дүүргийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Дүүргийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн 74 иргэдийн гэр бүл, төрөл төрөгсөд Багануур дүүрэгт оршин суудаг юм.
Байгууллагуудын удирдлагуудыг иргэдтэй хийх уулзалтад ач холбогдол өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллахыг үүрэг болгов
Байгууллагуудын удирдлагуудыг иргэдтэй хийх уулзалтад ач холбогдол өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллахыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд уламжлал ёсоор өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.