Хийж хэрэгжүүлж байгаа аливаа зүйлд гамтай байхыг хүсье
Дүүргийн 2-р хороонд нийтийн тээврийн 3 автобус иргэдэд үйлчилж байна. Харин тус хороонд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар дулаан автобусны буудлыг ашиглалтад оруулсан.
Гэтэл хүүхдүүд чулуу шидэж автобусны буудлын шилийг хагалах үйлдлүүд удаа дараа гарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй мөргөж эвдэлжээ.
Хэдийгээр хуулийн байгууллагаар шийдэгдэх ч хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн тав тухыг хангах үүднээс дүүргээс яаралтай засварлахаар болсон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүрэгт ажиллалаа
Дүүрэгт баригдаж буй 50 МВт/200 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын төслийн явцтай танилцлаа. Төслийн санхүүжилтийг нийслэлээс шийдсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад орно.
Энэ төсөл ашиглалтад орсноор оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 50 мВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулна. ДЦС- уудыг “0” зогсолтоос сэргийлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний төслүүдийн ажил урагштай байгаад баяртай байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр манай Засгийн газрын зорьж байгаа эрчим хүчний салбарын бие даасан байдлыг хангах, эрчим хүчний импортыг бууруулах ач холбогдолтойгоос гадна Улаанбаатар хот тэлж, түгжрэл төвлөрлийн асуудал шийдэгдэхэд гол нөлөө үзүүлнэ хэмээн онцоллоо.
Дашням, Балжиннямтай сайн өдөр эрчим хүчний шинэ эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгаан станц ажиллаж эхэллээ
Нийслэлээс 130 км алслагдсан Төв аймгийн Баян сумын нутагт “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын 150МВт эхний блок ийнхүү ашиглалтад орлоо. Уг станц нь 220кВ-ын 2 хэлхээт 72 километр цахилгаан дамжуулах агаарын шугамаар 220/110/35кВ Багануур дэд станцтай буюу төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдож байгаа юм.
Энэхүү төсөл нь монголдоо анхны хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа эх үүсвэрийн төсөл бөгөөд станцын үндсэн тоноглол нь усны маш бага хэрэглээтэй, нүүрсийг станц руу туузан дамжуургаар өгөх хамгийн хямд зардал бүхий шийдэлтэй, үндсэн болон цахилгаан тоноглолууд нь сүүлийн үеийн инновациар үйлдвэрлэгдсэн, 220кВ-ын гаргалгаанууд нь GIS төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн эко төсөл болно.
Тус станц нь нийт 600 МВт хүчин чадал бүхий 4 блок байгуулагдахаар төлөвлөгдсөн юм.
Автозамын хучилтын ажил хийгдэнэ
“Эс Эл Сити” ХХК Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НХААГ/20240101532 тоот гэрээ байгуулан “Багануур дүүргийн авто замын засвар, шинэчлэлт”ийн ажлыг гүйцэтгэж байгаа билээ.
Дээрх засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Багануур дүүргийн 1 дүгээр хороо МТ шатахуун түгээх станцаас холбооны уулзвар хүртэл 2024 оны 10 дугаар сарын 7-ны өглөөний 06.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 9-ний өглөөний 06.00 цаг хүртэл зам хааж авто замын хучилтын ажлыг хийх шаардлагатай байгаа тул оршин суугч, иргэд та бүхэн минь хамтран ажиллахыг хүсье.
Өсвөрийн тамирчдадаа баяр хүргэе
Киргиз улсад зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн тамирчдын төлөөлөл болж У.Батбаяр дасгалжуулагчтай Боловсрол сургуулийн 12-2 ангийн сурагч Ж.Мөнхцэцэг, ОЭСургуулийн 12-2 ангийн сурагч А.Хэрлэнчимэг нар тус тэмцээнд оролцсон юм.
Монголын өсвөр үеийн тамирчид хэвтээ шахалтын нийлбэрээр 2-р байр эзэлсэн амжилттай ирлээ.
Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
Солонгос улсын Кандун их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Дүүргийн Боловсролын хэлтэс, Нэгдүгээр хорооны ажлын алба, Кандун Их Сургуулийн захиргаатай хамтран ахлах ангийн сурагчидтай уулзалтыг зохион байгуулж, тус сургуулийн танилцуулгыг хийлээ.
Уулзалтад 300 орчим сурагчид хамрагдаж, суралцах хүсэлтэй 6 сурагчид /300,000-1,000,000 вон/ сургалтын хөнгөлөлт, тэтгэлгийг гардуулан өгсөн юм.
Ахмад тамирчдаа алдаршууллаа
Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Спорт бидний бахархал” спортын гурван төрөлт болох гранд гольф, софт волейбол, шугаман бүжгийн тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд оролцож ахмад тамирчдадаа амжилт хүслээ.
Энэ үеэр Гранд гольфийн олон улсын болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хос алтан бөмбөгийн эзэд ахмад тамирчин Ч.Балжинням, Ш.Саранцэцэг нарыг алдаршуулж мөн Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Ч.Балжинням, Ж.Болдбаатар нарыг шагнаж шагналыг гардуулсан юм.
Ташрамд дурдахад ахмадын баярын өдрийг угтаж “Эртний сайхан” чуулгын уран бүтээлчдийн тоглолт Соёлын ордонд 09 сарын 30-ны өдрийн 11:00 цагаас 1,2,4 дүгээр хорооны ахмадуудад, 15:00 цагаас 3,5 дугаар хорооны ахмадуудад зориулж үнэ төлбөргүй тоглоно.
Тэмцээнд оролцож буй ахмадууддаа амжилт хүсье.
Багануурт 296 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталжээ
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 13 үүрэг даалгавар 89,6 хувьтай хэрэгжжээ.
Цагдаагийн хэлтсээс дүүргийн хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хянамгай байя-2024” тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд цахим залилах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх: Дүүргийн Боловсролын хэлтэс, нэгдүгээр хорооны ажлын алба, “Кандун” Их сургуулийн захиргаатай хамтран ахлах ангийн сурагчидтай 09 сарын 29-ны өдрийн 12.00 цагт ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд уулзалт зохион байгуулах бөгөөд уулзалтаар Солонгос улсад мэргэжлээрээ ажиллаж туршлагажих, хэрхэн амжилттай суралцах зэрэг мэдээллийг хүргэх юм.
Дүүргийн Насан туршийн суралцахуйн төв, Дүүргийн Засаг даргын тамгын газар, И-Монголиа УТҮГ-ын Цахим ур чадварын газартай хамтран иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх “Цахим иргэн” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дүүргийн иргэдээс суурь судалгааг авч сургалтын хөтөлбөрийг гаргаж, сургагч багшийг бэлтгэн ажиллаж байгааг Насан туршийн суралцахуйн төвөөс мэдээллээ.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн сахилга хариуцлагыг баримтлан ажиллах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллах
-Автозам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах, ухсан нүх, эвдэрч гэмтсэн автозам, явган зам талбайг нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт анхаарч, хэрэгжилтэд хяналт тавих
-Агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудын нүхэн жорлонг байлгахгүй чиглэлээр захирамжийн төсөл боловсруулах
-Аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчны тохижилтын ажлуудыг үргэлжлүүлж, хяналт тавьж ажиллах
-Дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрч гэмтсэн хайс хашаа, самбарын судалгааг гаргаж, цэгцлэх ажлуудыг зохион байгуулах
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж ажиллах
-Давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.