Оёдолчдын ур чадварын анхдугаар тэмцээн эхэллээ
Багануурын бяцхан бөхчүүд эр бяраа сорилоо
МУ-ын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар тойрогтоо ажиллалаа
Оёдолчдын анхдугаар ур чадварын тэмцээнд оролцогчид давтан сургалтад хамрагдлаа
Түр ажлын байрны тайлант өдөрлөг зохион байгуулагдлаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг сурталчлах, 2023 онд хамтран ажилласан ААНБ, иргэдийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах зорилго бүхий түр ажлын байрны тайлант өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тайлант өдөрлөгт 9 байгууллага, төсөл хөтөлбөр түр ажлын байранд ажилласан 100 гаруй иргэд оролцож, хамтран ажилласан байгууллага, иргэд хамтран ажилласан ажлын тайлангаа тавьсан юм.
Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгч 36 иргэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж 2,300,000 төгрөгийн борлуулалт хийжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, тогтоосон хувиас давсан орон тоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан 132 дугаар цэцэрлэг, ЦДҮС ТӨХК Багануур салбар, Өргөө соёлын ордонд тус тус ажил олгогчийн дэмжлэг олголоо.
U-13 насны улсын аваргаар шалгарсан Ballers клубийн тамирчдад баяр хүргэе
U-13 насны 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт эрэгтэй 54 багийн тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд Багануур дүүргийн Ц.Борхүү дасгалжуулагчтай Ballers клубийн тамирчид тэргүүн байр эзэлж цомын эздээр шалгарсан байна. Мөн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Ballers клубийн тамирчин Б.Чингүн тодорчээ. Ballers клуб үүсгэн байгуулагдсаны 2 дахь жилийн ойгоороо 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга багаар шалгарсанд баг тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэе.
Ажилтан, албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр хэрэгжиж байна
Архивын хэлтсээс зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс 2023 онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нийт 29 байгууллагад 37 удаагийн давтамжтайгаар хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийхэд аж ахуй нэгж байгууллагуудад нийтлэг байдлаар дараах алдаа зөрчлүүд илэрлээ. Үүнд:
-Захирамжлалын баримтын зохион бүрдүүлэлт,
-E-Doc системийн хэрэглээ,
-албан хэрэг хөтлөлтийн стандарт,
-баримт бичгийн бүрдэл,
-архивын баримтын зохион бүрдүүлэлт,
-архивын сан хөмрөгт тавигдах шаардлага,
-тоо бүртгэлийн баримт бичиг,
-баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл ажиллагаа хангалтгүй байгаа тул холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.