Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан Нийгмийн эрүүл мэндийн төвийн байранд зохион байгуулагдлаа. Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг 79.6 хувьтай биелсэн талаар мэдээллийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа хийлээ.
Эрүүл мэндийн төвийн дарга Г.Батбаатар Иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 29433 иргэн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 11976 буюу 40,7 хувь нь хамрагджээ. Үзлэгээр 25 хүн хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Мөн Дүүргийн хэмжээнд 6-15 насны Стрептококкийн халдвар илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт 6,292 буюу 99,5% нь хамрагджээ. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдвал зохих 706 хүүхэд байгаагаас 2025 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар 301 хүүхэд хамрагдаж хамралтын хувь 39,5% байна. Энэ онд үйл ажиллагааны цахимжилт, Хэвлийн хөндийн дурангийн мэс засал, Хиймэл оюун ухааныг оношлогоонд нэвтрүүлсэн (умайн хүзүүний хавдрыг хиймэл оюун ухаан ашиглан оношлох) зэрэг ажлуудыг шинээр нэвтрүүлжээ. Цаашлаад Ходоодны дурангаар эдийн шинжилгээ авдаг болох,хоол боловсруулах доод замын дуран хийх, хэвлийн диализ эмчилгээ хийх, дурангийн мэс заслын нэр төрлийг нэмэгдүүлэх, хүүхдийн сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлуудыг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Балжинням баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийв. Тухайлбал Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025.06.06-ны VII хуралдааны 06 дугаар тогтоолоор 18 хүний бүрэлдэхүүнтэй Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комисс батлагдаж, зохион байгуулалтын ажлуудыг тухай бүрд хийж байгаа ажээ.
Наадмын талбайн тохижилтын хувьд
- Явган замын ажил 35%
- Ариун цэврийн байгууламж 50%
- Наадмын талбайд олон настын үр цацаж өдөр бүр усалгаа хийгдэж байна. 30%
- Өнгө будаг сэргээх ажил 07.01-ний өдрөөс эхлүүлнэ.
- Цахилгаан холболтын ажил 06.30-ны өдрөөс эхлэхээр ажиллаж байна.
Худалдан авах ажиллагааны албаны дарга Г.Мөнхгал Зохион байгуулах төсөл арга хэмжээний явцын мэдээлэл хийлээ. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дүүрэг, орон нутгийн төсвийг баталсан. Үүнээс 19 төсөл арга хэмжээг төлөвлөгөөнд нэмж тусган ажилласан. Дүүргийн нутаг дэвсгэрт камержуулалтын техник, тоног төхөөрөмжийг худалдан авах 1 төсөл арга хэмжээ эрх шилжин ирсэн байна. Мөн ирсэн техникийн тодорхойлолтыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим системд зарлахаар төлөвлөн ажиллаж байгаа бол тендер хүлээн авч байгаа Зураг төсөв болон Техникийн тодорхойлолт ирүүлээгүй ажлууд, бусад байгууллагын тендерийг тус тус танилцууллаа.
Ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгавар
Үндэсний их баяр наадам болон “Хотын иргэдийн баяр – Хүрээ даншиг” наадмын нэгдсэн арга хэмжээний бэлтгэл, иргэд олон, нийтийн аюулгүй байдал, орчны ногоон байгууламж, тохижилтын ажил зэргийг сайтар хангах.
Хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд бий болсон барилга байгууламж, их засварын ажил, худалдан авсан тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Дүүргүүд нийслэлийн өмчийн ашиглалтгүй, талбайг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газартай зөвшилцөж, гэрээ байгуулаагүй зөрчлүүдийг арилгах.
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, танилцуулах.
Замын засвар шинэчлэл, тохижилтын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан замын бродюр, явган зам, алаг хавтангуудыг Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дээр буулгах.
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлэх.
Нийслэлийн хэмжээнд тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган хүний зам талбайг усалж, чийгшүүлэх ажлыг сайтар зохион байгуулах.
Улаанбурханы тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотой дүүргүүдийн хэмжээнд тохиолдлын удирдлагын тогтолцоог идэвхжүүлэн, хариу арга хэмжээг авч, УГУ вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээг хийж, нөөц бүрдүүлэлт болон бэлэн байдлыг ханган ажиллах.
Тендерт гүйцэтгэгч шалгараагүй ажлыг нэг бүрчлэн нягтлан, шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтнуудтай хамтран ажиллах.
Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг явцын хяналтад байлгаж, хугацаанд нь хүлээн авахад анхаарч, удаашралтай ажлуудын явцыг дараагийн шуурхай хуралдаанд танилцуулах.
Эрүүл мэндийн төвийн менежмент, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ажлын санал, төлөвлөгөө, төслийг боловсруулж танилцуулах.
Хуурайшилттай холбоотой ойн, хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд хүргэх.
Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг 7-р сарын 15 гэхэд 95 хувьд хүргэх зорилт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллах.
Энэ долоо хоногт багтаан шинээр батлагдсан ажлуудын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж батлуулан, тендер зарлах ажлыг зохион байгуулах.
81-р байр, Golden Palace, Нарлаг хотхон, дотуур байр орчмын ус, дулаан дамжуулах төвийн саналыг боловсруулж танилцуулах.
Орон сууцны хороолол дундах авто замын их засварын ажлыг бүрэн дуусгахад онцгойлон анхаарч ажиллах.
ЦТП-1-ийн төв магистрал шугамын шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгаж, хэрэглээний халуун усыг 6-р сарын 31-ээс өмнө хангаж эхлүүлэх.
Авто замуудын уулзварууд дахь сэтэлсэн хэсгүүдийг энэ долоо хоногт багтаан засварлах.
Хороодын тохижилтын ажлуудыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгах.
“Шинэ айл төв”-ийн зам, тохижилтын асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэх.
Хог хаягдлын асуудал хариуцсан улсын байцаагчаар ажиллах хүсэлтэй, шаардлага хангасан иргэнийг сонгон шалгаруулах.
“Багануур” ХК-тай хамтран хогийн цэг, ухсан нүхийг булах ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх.
Баяр наадмын бэлтгэл ажлыг бүх талаар хангаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд өгч, зөрчлийг цаг тухайд нь арилгах арга хэмжээ авах.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн талаар хэсгийн ахлагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах.
Дүүргийн Засаг даргад харьяалагддаг удирдах албан тушаалтан болон төрийн байгууллагуудын албан бичгээр ирүүлсэн ээлжийн амралт, орлон ажиллаж буй албан хаагчдын мэдээллийг нэгтгэн танилцуулах.
Шүүхийн барилгын дулааны шугам сүлжээний ус алдалтын шалтгааныг тогтоон, засвар, нөхөн сэргээлтийг яаралтай хийх.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудыг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах.
UGS ХХК, “Багануур” ХК-ийн хамтран хэрэгжүүлж буй хүрэн нүүрсний ордын метан хийн хайгуултай холбоотой байгаль орчны нөлөөллийн менежментийн тайланг 2, 3, 5-р хороодын иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, хуулийн дагуу санал авах үйл ажиллагааг энэ долоо хоногт багтаан зохион байгуулах