Please wait while flipbook is loading. For more related info, FAQs and issues please refer to DearFlip WordPress Flipbook Plugin Help documentation.
Гуравдугаар сарын нэгнээс захиалга авч эхэлсэн үндэсний энгийн цахим гадаад паспортыг иргэдэд өнөөдрөөс олгож эхэллээ.
Манай улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд 2021 онд 82 дахь орноор элссэнээр олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлал бүхий цахим гадаад паспорт ашиглах боломжтой болжээ. Одоогоор тус санд элсээд буй 90 гаруй улс мэдээллийн сангаа дундаа ашигладаг байна.
“Цахим гадаад паспорттой иргэдийн мэдээлэл нийтийн түлхүүрийн санд байршдаг. Ингэснээр олон улсын хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг газарт үүсдэг дарааллыг багасгах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хугацааг хууль бусаар сунгахыг зогсоох юм. Мөн иргэний танилтыг дээд зэргийн нарийвчлалтай болгох, паспорт олгосон газрыг хөдөлшгүй баталгаажуулах, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх давуу талтай”-г дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн онцлон, хамгийн анх захиалга хийсэн иргэдийн паспортыг гардуулан өгсөн юм.
Төрийн далбааны улаан өнгийн кодтой адил өнгийн паспорт нь энгийн, цахим гэсэн 2 төрөл байгаа. Чиптэй цахим паспорт 48 хуудастай, гадна хавтсанд нь Монгол Улсын нэрийг эвхмэл бичгээр бичсэн, хуудас бүр нь нууцлалтайгаас гадна төрийн тахилгат хайрханууд, түүх соёлын өвүүдийн зургийг буулгажээ. Чиптэй цахим паспортыг 82500, энгийнийг нь 40000 төгрөгөөр захиалж авах боломжтой.
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг даргын орлогч Б.Балжинням удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд Засаг дарга 9 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 85,9 хувьтай байжээ.
ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НИЙТ ХЭРГИЙН ИХЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг Цагдаагийн хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Ууганбаяр танилцууллаа. Нийт 78 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-18, зөрчлийн шинжтэй-60 дуудлага бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн хувьд цахим орчинд залилах гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг өсөх магадлалтай байгааг тус хэлтсээс анхаарууллаа.
ШАР УСНЫ 17 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймэр болон аврах ажиллагааны дуудлага бүртгэгдээгүй байна. Харин шар усны 17 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ жил дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд орж байгаагүй их хэмжээний цас орсон юм. Урин дулаан болж, цас хайлан их хэмжээний шар усны урсац ихсэж байгаа тул иргэд та бүхэн аюулгүйн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
ДАРХАН УУЛ АЙМГИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАВ
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжил, цахим бодлогын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн салбарт хэрэгжүүлж болох тэргүүн туршлагыг судлах орон нутгийн онцлогтоо тулгуурлан төлөвшүүлэх, нутагшуулах зорилгоор Дархан-Уул аймгийн ИТХ-тай туршлага солилцсон талаар ИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжил, цахим бодлогын хорооны дарга А.Өсөхжаргал танилцууллаа.
Мөн ИТХ-ын дарга Т.Отгонболд даргын зүгээс дараах асуудалд анхааралаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
- 3 сарын23-ний өдөр дүүргийн ИТХ-ийн ээлжит бус XXIII хуралдааны бэлтгэл хангаж ажиллах
- Дүүрэгт орон сууцны барилга барьж буй ААНБ, компани, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл, ИТХ-ийн төлөөлөгчдийн оролцуулсан уулзалт зохион байгуулах.
- Дархан-Уул аймгийн тэргүүн туршлагыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг үүрэг болголоо.
БАРИЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
-“Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнийг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
-Он дамжин хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажил, шинээр эхлэх ажил болон зураг төсвийн ажлуудыг дэд бүтцийн байгууллагуудтай уялдаа холбоог ханган сар тутам мэдээлэл солилцох уулзалтыг хийж, танилцуулж байх,
-СӨХ болон ААНБ, иргэдийн оролцоог түшиглэн дүүргийн задгай хог хаягдлын цэвэрлэгээ үйлчигээг сайтар зохион байгуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.