Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдийг гол, мөрний орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмж өгч завьт болон хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулан ажиллажээ.
Аялал, зугаалгын энэ өдрүүдэд зам тээврийн ослын тоо ихсэх өндөр эрсдэлтэй тул автозамын хяналт шалгалтыг өдөр бүр зохион байгуулж байгаа талаар Дүүргийн Цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой оролцохыг уриаллаа.
Дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.








Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Батжаргал: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагааны хоёр дуудлага бүртгэгдсэн бөгөөд нийт 6 хүнийг авран хамгаалжээ. Дүүргийн үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ 7.3 буюу өндөр үнэлэгдсэн бөгөөд үер усны ослоос урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, ус, эрэг орчмоор явуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн улиас модны цагаан хөвөн өндөр шатамхай учир хөвөнг шатаахгүй байхыг онцгойлон анхааруулсан юм.
Газар зохион байгуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Э.Энхбилгүүн: Энэ оноос эхлэн газрын тухай хуульд тусгагдсанаар газар олголтыг иргэнээс өргөдөл хүлээж авахыг хориглосон. Тухайн жилийн газар олголтын төлөвлөгөө ИТХ-аар батлагддаг. Мөн энэ жилээс ИТХ-аар батлагдсан төлөвлөгөө давхар Засгийн газрын тогтоолоор батлагддаг болсон.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж ажилласан бөгөөд эрсдэлийн дүн 5.6 буюу дунд үнэлэгджээ.
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс дүүрэгт явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулдаг иргэдийг эхний удаад сануулах, зөрчлийг арилгах талаар утсаар зөвлөмж өгч, удаа дараа зөрчил гаргасан 15 жолоочийг 300,000 төгрөгөөр хариуцлага тооцон ажилласан байна. Мөн дүүргийн Тээвэр зохицуулалтын албатай хамтран түр ба удаан зогсохыг хориглосон газарт тээврийн хэрэгслээ байрлуулсан жолооч нарын тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.




“Багануурын Залуус төв” ААТҮГазрын Захирал М.Гантулга: Дүүргийн “Тэмүүлэл” хүүхдийн зуслан 2002 оноос хойш тасралтгүй 12 жилийн хугацаанд 40.000 мянга гаруй хүүхдийг хүлээн авч ажилласан. Эрүүл агаар, цэвэр орчинд хүүхдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдний оролцоонд тулгуурласан, хөгжүүлэх үйл ажиллагааг Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулан “Багануурын Залуус төв” ААТҮГ зохион байгуулан ажиллаж байгаа аж.
“Нэгдүгээрт хүүхэд” уриан дор зохион байгуулах хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, баярын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаарх явцын мэдээллийг ХГБХХХ-ын хүүхдийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч С.Уранцоож танилцууллаа.
Худалдан авах ажиллагааны албанаас 2024 онд батлагдсан 36,199,9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 50 төсөл арга хэмжээний мэдээллийг хүргэлээ.
Дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням: Дүүргийн хэмжээнд 82 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтын явцын мэдээг танилцуулсан юм.


Онцгой байдлын хэлтсээс өнгөрсөн 14 хоногт гал түймэр унтраах, дадлага сургалтыг танхимын 8 удаагийн, тархалтын 2 удаагийн, тактикийн 1 удаагийн сургалтыг тус тус зохион байгуулан ажилласан байна.
Цагдаагийн хэлтэст бусдад залилуулсан 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус хэлтсээс залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Дуран-2024” тусгай арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд дүүргийн иргэд, ААНБ-уудад залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байгаа ажээ.
ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм: Дүүргийн ИТХ-ын ээлжит бус 31 дүгээр хуралдаанаар сонгуулийн тойрогт ноогдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэн баталсанг танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван өдөрлөг, Багануур 4*4 авто клубтэй хамтран нийт 16 авто машинтайгаар ногоон бүсийн эргүүлийг хийсэн байна.
Архивын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал: Албан бичгийн шийдвэрлэлт, цахим нөхөн бүрдүүлэлтийн мэдээг танилцууллаа. Эхний гурван сарын байдлаар нийт 156 зөрчил бүртгэгдсэн ба стандартын зөрчил-22, хугацааны зөрчил-12, шийдвэрлэлтийн зөрчил-35, явцын тэмдэглэл хугацаанд нь хөтлөөгүй зөрчил-87 бүртгэгджээ.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажилласан бөгөөд хяналт шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 27 илрүүлсэн бол давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчил нь гэмт хэргийн шинжтэй тул эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа юм.
Онцгой байдлын хэлтэст өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийт 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс аврах ажиллагааны хоёр, шар усны үерийн хоёр дуудлага бүртгэгдэж нийт 8 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Статистикийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа: Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг 04 сарын 02-ны өдрөөс 04 сарын 18-ны өдрийн хооронд цахим хуудсанд суурилсан асуулгаар зохион байгуулах ажлын мэдээллийг хүргэлээ.
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 29 дүгээр хуралдаан 2024.03.26-ны өдөр хуралдаж хуралдаанаар Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алдарт эх I,II одонд уламжлах тухай, Сонгуулийн сурталчилгааны самбар байршуулах байршил тогтоох тухай хэлэлцсэнийг танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
Хуралдааны төгсгөлд Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.






