
✅Уурхайн нүүрсний давхаргын байгалийн хийн төслийг дэмжиж ажиллахыг чиглэл болголоо.

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан Нийгмийн эрүүл мэндийн төвийн байранд зохион байгуулагдлаа. Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг 79.6 хувьтай биелсэн талаар мэдээллийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа хийлээ.
Эрүүл мэндийн төвийн дарга Г.Батбаатар Иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 29433 иргэн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 11976 буюу 40,7 хувь нь хамрагджээ. Үзлэгээр 25 хүн хавдрын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Мөн Дүүргийн хэмжээнд 6-15 насны Стрептококкийн халдвар илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгт 6,292 буюу 99,5% нь хамрагджээ. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдвал зохих 706 хүүхэд байгаагаас 2025 оны 06 сарын 22-ны өдрийн байдлаар 301 хүүхэд хамрагдаж хамралтын хувь 39,5% байна. Энэ онд үйл ажиллагааны цахимжилт, Хэвлийн хөндийн дурангийн мэс засал, Хиймэл оюун ухааныг оношлогоонд нэвтрүүлсэн (умайн хүзүүний хавдрыг хиймэл оюун ухаан ашиглан оношлох) зэрэг ажлуудыг шинээр нэвтрүүлжээ. Цаашлаад Ходоодны дурангаар эдийн шинжилгээ авдаг болох,хоол боловсруулах доод замын дуран хийх, хэвлийн диализ эмчилгээ хийх, дурангийн мэс заслын нэр төрлийг нэмэгдүүлэх, хүүхдийн сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлуудыг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөжээ
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Балжинням баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийв. Тухайлбал Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025.06.06-ны VII хуралдааны 06 дугаар тогтоолоор 18 хүний бүрэлдэхүүнтэй Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх комисс батлагдаж, зохион байгуулалтын ажлуудыг тухай бүрд хийж байгаа ажээ.
Наадмын талбайн тохижилтын хувьд
- Явган замын ажил 35%
- Ариун цэврийн байгууламж 50%
- Наадмын талбайд олон настын үр цацаж өдөр бүр усалгаа хийгдэж байна. 30%
- Өнгө будаг сэргээх ажил 07.01-ний өдрөөс эхлүүлнэ.
- Цахилгаан холболтын ажил 06.30-ны өдрөөс эхлэхээр ажиллаж байна.
Худалдан авах ажиллагааны албаны дарга Г.Мөнхгал Зохион байгуулах төсөл арга хэмжээний явцын мэдээлэл хийлээ. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дүүрэг, орон нутгийн төсвийг баталсан. Үүнээс 19 төсөл арга хэмжээг төлөвлөгөөнд нэмж тусган ажилласан. Дүүргийн нутаг дэвсгэрт камержуулалтын техник, тоног төхөөрөмжийг худалдан авах 1 төсөл арга хэмжээ эрх шилжин ирсэн байна. Мөн ирсэн техникийн тодорхойлолтыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим системд зарлахаар төлөвлөн ажиллаж байгаа бол тендер хүлээн авч байгаа Зураг төсөв болон Техникийн тодорхойлолт ирүүлээгүй ажлууд, бусад байгууллагын тендерийг тус тус танилцууллаа.
Ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгавар
Үндэсний их баяр наадам болон “Хотын иргэдийн баяр – Хүрээ даншиг” наадмын нэгдсэн арга хэмжээний бэлтгэл, иргэд олон, нийтийн аюулгүй байдал, орчны ногоон байгууламж, тохижилтын ажил зэргийг сайтар хангах.
Хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд бий болсон барилга байгууламж, их засварын ажил, худалдан авсан тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Дүүргүүд нийслэлийн өмчийн ашиглалтгүй, талбайг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газартай зөвшилцөж, гэрээ байгуулаагүй зөрчлүүдийг арилгах.
Нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, танилцуулах.
Замын засвар шинэчлэл, тохижилтын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан замын бродюр, явган зам, алаг хавтангуудыг Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дээр буулгах.
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлэх.
Нийслэлийн хэмжээнд тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган хүний зам талбайг усалж, чийгшүүлэх ажлыг сайтар зохион байгуулах.
Улаанбурханы тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотой дүүргүүдийн хэмжээнд тохиолдлын удирдлагын тогтолцоог идэвхжүүлэн, хариу арга хэмжээг авч, УГУ вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээг хийж, нөөц бүрдүүлэлт болон бэлэн байдлыг ханган ажиллах.
Тендерт гүйцэтгэгч шалгараагүй ажлыг нэг бүрчлэн нягтлан, шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтнуудтай хамтран ажиллах.
Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг явцын хяналтад байлгаж, хугацаанд нь хүлээн авахад анхаарч, удаашралтай ажлуудын явцыг дараагийн шуурхай хуралдаанд танилцуулах.
Эрүүл мэндийн төвийн менежмент, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ажлын санал, төлөвлөгөө, төслийг боловсруулж танилцуулах.
Хуурайшилттай холбоотой ойн, хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд хүргэх.
Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг 7-р сарын 15 гэхэд 95 хувьд хүргэх зорилт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллах.
Энэ долоо хоногт багтаан шинээр батлагдсан ажлуудын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж батлуулан, тендер зарлах ажлыг зохион байгуулах.
81-р байр, Golden Palace, Нарлаг хотхон, дотуур байр орчмын ус, дулаан дамжуулах төвийн саналыг боловсруулж танилцуулах.
Орон сууцны хороолол дундах авто замын их засварын ажлыг бүрэн дуусгахад онцгойлон анхаарч ажиллах.
ЦТП-1-ийн төв магистрал шугамын шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгаж, хэрэглээний халуун усыг 6-р сарын 31-ээс өмнө хангаж эхлүүлэх.
Авто замуудын уулзварууд дахь сэтэлсэн хэсгүүдийг энэ долоо хоногт багтаан засварлах.
Хороодын тохижилтын ажлуудыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгах.
“Шинэ айл төв”-ийн зам, тохижилтын асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэх.
Хог хаягдлын асуудал хариуцсан улсын байцаагчаар ажиллах хүсэлтэй, шаардлага хангасан иргэнийг сонгон шалгаруулах.
“Багануур” ХК-тай хамтран хогийн цэг, ухсан нүхийг булах ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх.
Баяр наадмын бэлтгэл ажлыг бүх талаар хангаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд өгч, зөрчлийг цаг тухайд нь арилгах арга хэмжээ авах.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн талаар хэсгийн ахлагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулах.
Дүүргийн Засаг даргад харьяалагддаг удирдах албан тушаалтан болон төрийн байгууллагуудын албан бичгээр ирүүлсэн ээлжийн амралт, орлон ажиллаж буй албан хаагчдын мэдээллийг нэгтгэн танилцуулах.
Шүүхийн барилгын дулааны шугам сүлжээний ус алдалтын шалтгааныг тогтоон, засвар, нөхөн сэргээлтийг яаралтай хийх.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудыг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах.
UGS ХХК, “Багануур” ХК-ийн хамтран хэрэгжүүлж буй хүрэн нүүрсний ордын метан хийн хайгуултай холбоотой байгаль орчны нөлөөллийн менежментийн тайланг 2, 3, 5-р хороодын иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж, хуулийн дагуу санал авах үйл ажиллагааг энэ долоо хоногт багтаан зохион байгуулах

Дүүргийн баяр наадам ирэх сарын 10. 11-ний өдрүүдэд болно
Удирдах ажилтнуудын шуурхай худалдааны эхэнд өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа. Нийт 11 үүрэг даалгавар өгсөн ба хэрэгжилт 78.6 хувьтай биелжээ.
Дүүргийн менежер Д.Дэмчигжав Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, дүүргийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний жагсаалтыг танилцууллаа.
Үүний дараагаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албанаас мэдээллээ.
Ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх үүрэг даалгавар
Хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд бий болсон барилга байгууламж, их засварын ажил, худалдан авсан тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
нийслэлийн өмчийн ашиглалтгүй, талбайг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газартай зөвшилцөж, гэрээ байгуулаагүй зөрчлүүдийг арилгах.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарч байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хугацаанд нь эхлүүлж, дуусгах.
Дүүргийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, танилцуулах.
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлэх.
Тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган хүний зам талбайг усалж, чийгшүүлэх ажлыг сайтар зохион байгуулах.
УГУ вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээг хийж, нөөц бүрдүүлэлт болон бэлэн байдлыг ханган ажиллах.
МҮОНТ-ийн Өглөө хөтөлбөрийн тусгай дугаар Багануур дүүргээс бэлтгэхтэй холбогдуулах гэрээ байгуулах ажлыг яаралтай зохион байгуулж хамтран ажиллах, холбогдох байгууллагууд бэлтгэл ажил хангаж оролцох.
Шинийн 15-ны бэлэгт сайн өдөр дүүргийн нандин шүтээн Гүний овоог тахих тул бэлтгэл ажил хангах.
Уурхайн нийтийн байрны ус хангамж ариутгах татуургын ажлын тендер удаа дараа зарлагдаж, компани шалгараагүй тул иргэдээс цаашид авах арга хэмжээний санал авч танилцуулах.
Шинээр батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын тендерийг яаралтай зарлах ажлыг зохион байгуулах
Телекамерын хяналтын тоног төхөөрөмжийн худалдан авалтыг яаралтай зарлах.
Үндэсний баяр наадам ирэх сарын 10, 11-ний өдрүүэд зохион байгуулагдах тул одоогоос бэлтгэл ажил хангаж ажиллах.
Дэлхийн донорын өдрийг тохиолдуулан байгууллагууд идэвхтэй оролцох

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САНАЛ АСУУЛГЫГ 10 НАСНААС ДЭЭШ НАСНЫ БҮХ ХҮМҮҮСИЙГ ХАМРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 90.9 хувьтай биелжээ
Дүүргийн Тээвэр зохицуулалтын албаас нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн хамрагджээ. Иргэн та дараах QR кодыг уншуулснаар саналаа илэрхийлэх боломжтой юм.
Мөн Улаанбаатар-Багануур- Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус өдөрт 4 удаагийн тээвэрлэлт хийж эхэлсэнээс өнөөдрийг хүртэл 1233 тох хүн, 298 хүүхэд зорчсон байна.
Багануур тохижилт ААТҮГ-аас Үерийн ус зайлуулах далан, суваг, шуудууны цэвэрлэгээ, гэр хорооллын гудамжны зам талбай засварын талаар мэдээлэл хийсэн. ЗДТГ-ын ТНААХ, Онцгой байдлын хэлтэс хамтран 6000 метр далан шуудууны үзлэг шалгалт хийж, 12 м/куб хог цэвэрлэж ачуулсан байна. Дүүргийн төв зам дагуух 600м ус зайлуулах лотки зэргийг цэвэрлэжээ. Мөн 1-р хорооны Сургалтын задгай хэсгийн 1-6-р гудамж , 235-р цэцэрлэг, Хуцаа хэсгийн 1,2,4,7-р гудамж , 5-р хорооны Бага гүн хэсгийн 2-6-р гудамж 4 машин буюу 84м/куб хайргыг нийт 10 гудамжинд тэгшилж индүүдсэн. Нарийны 22-р гудамжны хөрсийг 40-50см хуулаад 38 машин буюу 798 м/куб дайрга хийсэн. Уурхайгаас 10/20-н хайрга 2 машин буюу 42м/куб буулгаж засварлах ажил хийгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Говь сүмбэр аймгийн Боржигон чуулгатай 3 сарын хугацаатай франчайз гэрээ байгуулан “Эрэлхэг эльф Маранта” жүжгийг найруулж ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тогтохоор бэлтгэл ажил хангагдаж байна. Нийт 6 удаагийн тоглолт хийгдэх ба нэг хүүхэд 5000 төгрөгийн үнэтэй, зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэг удаа үнэгүй тоглогдох юм байна.
Дээрх мэдээллүүд хийгдсэний дараагаар Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг чиглэл болголоо.
-Наадмын талбай болон хөл бөмбөгийн талбайд стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газрын зураг төсөл боловсруулахыг “Багануур тохижилт” ААТҮГ-т, инженерийн шугам сүлжээний холболтын судалгааг гаргаж танилцуулахыг “Багануур Ус” ААТҮГ-т,
-Багануур ХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хуцаагийн голын голдирол дагуу хамгаалалтын далан байгуулах, уурхайн олборлолтод саад болж буй гадаргын усны урсцыг саармагжуулах ажлыг зохион байгуулах, ажлын хэсэг байгуулах,
-Ирэх 05 дугаар сард хуралдах дүүргийн ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэх асуудлуудтай холбоотой материалуудыг бүрдүүлж, өргөн барих,
-БСШУ-ны сайд Н.Наранбаяр 05 сарын 19-ний өдөр дүүрэгт ажиллахтай холбогдуулан бэлтгэж ажлыг сайтар хангах,
-Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгад ажилтан албан хаагчид болон иргэдийг идэвхтэй хамруулах,
-Хүүхдийн баярын үйл ажиллагааг сайтар зохион байгуулах,
-Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд модны суулгац олгохдоо гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

ДУЛААНЫ ҮНЭ, ТАРИФТ ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 97.5 хувьтай биелжээ.
Тодруулбал:
Мотоцикл, дугуй болон мопедтой замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хамгаалалтын хэрэгсэлд хяналт тавьж ажиллах ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсээс 3 төрлийн сургалтыг 64 аж ахуй нэгж байгууллагын 2492 ажилтан алба хаагч нарт сургалтыг зохион байгуулсан бол мотоцикл худалдан борлуулдаг 3 аж нэгж байгууллагад мотоциклыг худалдан борлуулахдаа стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгайг дагалдуулан борлуулж байх талаар мэдэгдэл хүргүүлжээ. Мотоцикл, мопед, суронтой холбоотой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна.
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан зөрчлийг арилгаж, иргэдийн зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 4 ТҮЦ-ийг буулгасан. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 8 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр Отгон тэнгэр зочид буудал, Ардчилсан намын байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гадна талын хашаагаа буулгаад байна. Үлдсэн 5 хашааг 05 сарын 01-ний дотор буулгаагүй тохиолдолд албадан буулгахаар төлөвлөөд байна. Мөн өнгө үзэмжгүй, засварлах шаардлагатай 34 хашааны судалгааг гаргаж эзэмшигч нарт 05 сардаа багтаан сайжруулах чиглэлийг өгчээ.
Мөн Дүүргийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвших ажлын хүрээнд өнгөрсөн 14 хоногт Соёлын ордноос “Удам залгах үрс” бүжгийн тэмцээн, хүүхдийн урлагийн “Яргуй” наадмуудыг зохион байгуулж, нийт 420 өсвөр үеийнхэн оролцон, 650 үйлчлүүлэгчид үзэж сонирхсон зэрэг бусад мэдээллүүд хийгдлээ.
Дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр: “ХАМТДАА ШИЙДЬЕ” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хүргэлээ. Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үйлдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх ажлын бодлого чиглэлийг тодорхойлох, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн замын хөгжлийн газар, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа нэгж, орон нутгийн төсөвт байгууллагын 180 алба хаагч, ажилтан оролцох ажээ.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн зарим дарга, захирлуудыг ажлаа үр дүнтэй, холбоо уялдаатай зохион байгуулах, удирдлагын манлайллыг хөгжүүлж ажиллахыг анхаарууллаа.
Ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх үүрэг даалгавар
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2026 онд шинээр баригдах Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байршил, хамран сургах тойрог, хамрагдах хүүхдийн тоо зэргийг нарийвчлан тодорхойлж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хуулийн дагуу мэдэгдэл өгөх ажлыг зохион байгуулах.
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2026 онд шинээр баригдах Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байршил, хамран сургах тойрог, хамрагдах хүүхдийн тоо зэргийг нарийвчлан тодорхойлж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хөрөнгө оруулалтын ажилд шинээр гэрээ байгуулах боломжгүй болж байгаатай холбогдуулан худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудаа иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалж, урлаг, соёлын үзвэр, үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах.
Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гарган, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах.
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна орчноо угаах, өнгө үзэмжийг сэргээх, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛ ДАХЬ БУГАТ ХОТТОЙ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛНЭ
Өнгөрсөн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 12 үүрэг даалгаврын биелэлт 77.9 хувьтай хэрэгжсэн талаар мэдээллээр өнөөдрийн шуурхай хуралдаан эхэллээ.Үүний дараагаар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Дүүрэгт үүссэн нөхцөл байдлын хувьд хийгдэх ёстой хариу арга хэмжээг цаг тухайд нь авч байна. Метилийн спиртэд хордсон гэх албан ёсны дүн гараагүй. Шинжилгээний хариу хүлээгдэж байгаа талаар удирдлагуудад мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд үүсээд байгаа Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг Эрүүл мэндийн төвөөс танилцууллаа. Хэдийгээр манай дүүрэгт өвчин илрээгүй ч улсын хэмжээнд 141 тохиолдол батлагдаж, 51 эдгэрч, 80 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах , хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Багануур дүүрэгт Улаанбурхан Гахайн хавдар Улаанууд вакцины нөхөн дархлаажуулалтад 2-18 насны хүүхдүүдийг хамруулж байгаа ба одоогийн байдлаар нийт 170 хүүхэд хамруулжээ.
Энэ жил дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн эрүүл мэнд” биеийн тамир, спортын IX их наадам 12 төрлөөр 2025 оны 04 сарын 05-ны өдрөөс 05 сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах талаар ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Балжинням мэдээллээ. Тодруулбал нийт 85 байгууллагын ажилтан албан хаагчид 16 багт хуваагдан өрсөлдөнө.
Хуралдааны төгсгөлд ирэх 14 хоногт Засаг дарга С.Даваасүрэн нийслэл, дүүргээс дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн төсвийн тодотголоос өмнө сургууль, цэцэрлэгүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх,
Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийг тогтмол танилцуулж ажиллах.
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, ТҮЦ, хашаа, хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх.
Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах, зэрэг ажлуудаа эрчимжүүлэх.
Нохой, муур барих ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэгдсэн байдлаар зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах.
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд хороодын Засаг дарга нартай 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр уулзалт зохион байгуулах.
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ хүүхэд, залуучууд, ахмадуудыг чөлөөтэй амрах талбайг бий болгож, халуун сүү худалддаг болох.
Хууль зүйн дотоод хэргийн яамнаас алслагдсан 3 дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулах тул бэлтэл ажил хангах,
БНХАУ-ын Өвөр Монгол дахь Бугат хоттой нийгэм эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх тул бэлтгэл ажлыг сайтар хангах
Шүд угаалтын тэмцээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах,
Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн эрүүл мэнд” биеийн тамир, спортын IX их наадмын бэлтгэл ажил хангаж ажиллах,
Нийт байгууллагууд Мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
ТАХ-дад Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах, төлөвлөгөө гаргах,
Иргэдээс гарсан саналын дагуу СӨХ-той холбоотой уулзалтыг зохион байгуулахад анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан
БАГАНУУР ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан

Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих нэгжийг шинээр байгуулна



Хээрийн болон гудамж, зам талбайн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахыг чиглэл болголоо

Багануурт 296 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталжээ



