

Нүүр Мэдээ мэдээлэл Дүүргийн шуурхай




Дүүргийн удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр зохион байгуулагдаж, өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн 16 чиглэлийн үүрэг даалгаврын биелэлт 70.6 хувьтай хэрэгжжээ. Тус хуралдаанд худалдан авах ажиллагааны албанаас нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний явц, мөн дүүргийн 1-р хорооны аулын албаас 10-15, 64, 92, 96, 102-р байрны гадна тохижилт, орчны ажил болон 86-р байрны дээвэртэй холбоотой хяналтын талаарх мэдээллүүдийг танилцууллаа.

ХГБХХХ-аас 16 хүртлэх насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай уриалгыг танилцуулсан. Тодруулбал, хүүхдийн сошиал хэрэглээний сөрөг нөлөөг бууруулахын тулд Монгол Улс болон олон улсын түвшинд хэрэгжүүлж буй туршлагад үндэслэн сургалтын орчин, эцэг эхийн хараа хяналт, оролцоог нэмэгдүүлэх, бодлогын түвшинд зохицуулалт хийх, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар мэдээлэл хийв.

Засаг дарга ирэх 14 хоногт дараах чиглэлүүдийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов:

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд-Хууль” нөлөөллийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны Эрин сургуулийн бага ангийн 270 эцэг, эх, асран хамгаалагчид “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг оролцоо, анхаарах асуудал”, “Насанд хүрээгүй хүний холбогдож, хохирч буй гэмт хэрэг, зөрчил” сэдвүүдээр мэдээлэл, зөвлөгөө өгсөн сургалтад хамрагдлаа.
Мөн “Гүн галуутай” сургуулийн дунд ангийн 8 бүлгийн 301 сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлтийн тухай ойлголт, хүлээлгэх хариуцлага”, “Хаана, хэрхэн хандаж тусламж хүсэх, мэдээлэх вэ” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, бодит жишээнд тулгуурласан мэдээлэл хүргэлээ.
Үүнээс гадна Боловсрол сургуулийн 8-5 дугаар ангийн эцэг, эх, асран хамгаалагчдад чиглэсэн сургалтыг зохион байгуулж, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг тодорхойлох асуумж авч, харилцан санал солилцлоо.
Хүүхдийг гэр бүлийн орчинд эрүүл, аюулгүй өсгөн хүмүүжүүлэх, тэдний эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах нь эцэг, эх, асран хамгаалагч бүрийн үүрэг юм. Мөн хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, сургууль, олон нийтийн хамтын оролцоо чухал ач холбогдолтой юм.
Сургалтад идэвхтэй хамрагдсан эцэг, эх, асран хамгаалагчид болон сурагчдадаа талархал илэрхийлье.

Мэдээлэл хариуцагч
Мэйл хаяг: zdtghshu@gmail.com
Эрх зүйн асуудал, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Э.Цацралтуяа
Утас: 70214444, 91255484
Мэдээлэл хариуцагч:
Мэйл хаяг: baganuurxaaa@yahoo.com
Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Т.Баярмаа
Утас: 70212106, 94042108
Мэдээлэл хариуцагч:
Мэйл хаяг: erdenetsetsegzagdbazar@gmail.com
Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч З.Эрдэнэцэцэг
Утас: 99009581, 70210050
Мэдээлэл хариуцагч:
Мэйл хаяг: erdenetsetsegzagdbazar@gmail.com
Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч З.Эрдэнэцэцэг
Утас: 70210050, 99009581
Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр
Мэдээлэл хариуцагч:
Мэйл хаяг: erdenetsetsegzagdbazar@gmail.com
Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч З.Эрдэнэцэцэг
Утас: 70210050, 99009581
Мэдээлэл хариуцагч:
Мэйл хаяг: info@bnd.ub.gov.mn
Хүний нөөц, төрийн албан хаагчийн ёс зүй, шагнал хариуцсан мэргэжилтэн Э.Дашхүү
Утас: 70210212, 88006954
Мэдээлэл хариуцагч:
Мэйл хаяг: erdenetsetsegzagdbazar@gmail.com
Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч З.Эрдэнэцэцэг
Утас: 70210050, 99009581