
ТНААХ-ийн хэлтсийн дарга Б.Мөнхчимэг инженерийн шугам сүлжээний ашиглагч байгууллагууд болон холбогдох харьяа хэлтэс, албад, Төсвийн байгууллагуудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Дүүргийн хэмжээнд Дэд бүтцийн байгууллагууд 92,1%, Төсөвт байгууллагууд 89,2%, Дүүргийн хангагч болон төсөвт байгууллагуудын биелэлт 2025 оны 12 сарын 01-ны байдлаар 90,6%-тай байна.


Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийв. Дүүргийн хэмжээнд Амбулаториор үйлчлүүлсэн нийт үзлэгийн 25,6%, 103 дуудлагаар үйлчлүүлсэн нийт үзлэгийн 63%-ийн томуу, томуу төст өвчин эзэлж байна. Томуу , томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79,3%-ийг 0-14 нас, 20,7%-ийг насанд хүрэгчид, сургуулийн өмнөх нас болон, өсвөр насны хүүхдүүдийн өвчлөл ихэнх хувийг эзэлж байна. ӨНөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Мөн олон нийтийн газар болон эмнэлгийн байгууллагаар шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зөв зүүх, гарын ариун цэврийг сахих, аж ахуй нэгж, албан байгууллагууд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг уриаллаа.

Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст энэ оны 11 сарын байдлаар 4474 гомдол мэдээллийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 872 дуудлага эзэлж байгаа ба илрүүлэлт 62 хувьтай. Зонхилон үйлдэгддэг хэргүүд нь ХЭМХБЭ- 75%, Хулгайлах-28.6%, Залилах-34.8%-ийг тус тус эзэлж байна. Тус хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2025 он гарсаар аврах ажиллагааны 17, объектын гал түймрийн дуудлага-83, аварсан хүн-17, 6 Тэрбум 257 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг үе шаттай хэрэгжүүлж байгааг мэдээллээ.

БЗӨБЦТС ТӨХК-ийн зүгээс шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хүргэлээ. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс 04 сарын 01-ний хоорнод үргэлжилдэг байна. Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, Багануур дүүргийн гэр хорооллын бүсэд байх, Зөвхөн халаалалтын зориулалтаар ашиглах иргэд 21:00- цагаас маргааш өглөөний 09:00 цагийн хооронд хамрагддаг байна. Мөн автомат хариулагчаас өөрийн хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөрөө хялбар төлөх боломжуудын талаар мэдээлэл авах боломжтой ажээ.

Төлөвлөгөөт мэдээлэл хийгдсэний дараагаар ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг Засаг дарга С.Даваасүрэн үүрэг болголоо.
Үүрэг :
- 2026 оны дүүргийн төсөв, хийж хэрэгжүүлсэн болон зураг төсөвтэй ажлууд зэргийг иргэдэд танилцуулах уулзалтыг зохион байгуулах.
- Байгууллагууд гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлангаа холбогдох газарт хүргүүлж ажиллах.
- Оны шилдгүүдийн номинацийн материал ирүүлэх, шалгаруулах ажлыг зохион байгуулах.
- Иргэдийн өвлийн цагт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, нийгмийн эрүүл мэндийн дэмжих зорилгоор цан, чаргаар гулгах газрыг түр байдлаар байгуулж болох талаар судлах.
- Өвлийн галлагааны улиралд гал түймрийн эрсдэл өндөр болдогтой холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллах,
- Өвлийн галлагааны улиралд гал түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж ажиллах.
- Бугат хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулах.
- 2026 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналуудыг нэгтгэж, төсвийн хууль, тендерын сонгон шалгаруулалтын тухай хуульд заасны дагуу зураг төсөл, материалын тооцоолол, чанар стандарт зэргийг сайтар тооцоолж гаргах.














Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: “Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Мал мах” арга хэмжээний хүрээнд иргэдийн өвлийн идэш бэлтгэхтэй холбоотой хулгайн мал, мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлж, Хэрлэн гүүр, Мөнгөнморьт сумаас орж, гарах хөдөлгөөнд 6 алба хаагч 2 постод үүрэг гүйцэтгэж байна. Мөн гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай хүүхдийг найзындаа байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Сүүлийн өдрүүдэд цахим гэмт хэргийн гаралт өндөр байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна” гэлээ.
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Дэмчигжав “Зам талбайн цас цэвэрлэгээ”-ний талаарх мэдээллийг өглөө. Дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн 50м газрын цас цэвэрлэгээнд 136 байгууллага оролцохоос 89 байгууллага хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангасан байна. Хуваарьт газрын цасаа цэвэрлээгүй, байгууллагад олон нийтийн байцаагч шаардлага хүргүүлсэн энэ үеэр 89 иргэнийг түр ажлын байраар хангаж, 1-5 дугаар хорооны 16 байршилд 8100 м авто зам, явган зам, автобусны буудлын цас мөсний цэвэрлэжээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд










Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дүүргийн төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, энэ жил төсвөө 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг танилцуулаад ирэх 14 хоногт дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.