Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны эхэнд өнгөрсөн 14 хоногт Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт 91.2 хувьтай биелсэн талаар танилцууллаа.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гал түймэр болон аврах ажиллагааны дуудлагагүй ажилласан байна. Өмнөх мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 50 хувь, аврах ажиллагааны дуудлага 25 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд ногоон бүсийн эргүүлээр ажиллах үеэр 155 иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэжээ.
Мөн худалдан авах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих 5 төсөл, арга хэмжээнээс 4 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна. Харин дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 7 ажил, арга хэмжээнээс 6 ажилд оролцогч шалгараад байгаа аж. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нийт 21 ажил, арга хэмжээ төлөвлөгдсөнөөс 18 ажлын тендер шалгарсан бөгөөд 2 ажлыг дахин зарласан, 1 ажил хянан үзэх шатандаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

Засаг дарга ирэх 14 хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
| Засгийн газрын 2026 оны “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 148 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах |
| Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, төслүүдийг үе шаттайгаар зохион байгуулах |
| Дүүргийн хэмжээнд ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг зохион байгуулах. |
| НИТХ-ын 2025 оны 25/29 дүгээр тогтоолоор баталсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-ын өөрчлөлтийг яаралтай боловсруулж, танилцуулах. |
| Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орон сууцны хороолол дундах хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг эрчимжүүлэх. |
| Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг цахимжуулах, нэгдсэн удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус үйлчилгээг жигдрэх хугацаанд 7 хоног бүрийн 5 дахь өдөр Захирагчийн ажлын алба тайланг танилцуулах |
| Худалдан авах ажиллагааг хугацаанд нь бүрэн дуусгахад онцгой анхаарч ажиллах |
| Төсвийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, орлогын бүрдүүлэлтэд тогтмол хяналт тавих |
| Газрын дуудлага худалдааны бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангаж, үр дүнтэй зохион байгуулах |
| “Тара” цахилгаан скүүтэрийг дүүргийн хэмжээнд нэвтрүүлэх талаар ирүүлсэн саналтай холбогдуулан холбогдох байгууллагууд судалгаа, дүгнэлт гаргаж, саналаа ирүүлэх |
| Монгол Улсын төрийн далбаа байрлуулах суурийн цутгалтын ажлыг шуурхай зохион байгуулах |
| Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тул төслийг нарийвчлан судалж, холбогдох саналыг хүргүүлэх |
| Дүүргээс отрын бүсэд өвөлжсөн айл өрхүүдийг гаргах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих |
| 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэр бүхий 3 байршилд “Түр зогсохыг хориглосон” тэмдгийн хэрэгжилтийг хангуулж ажиллах |
| 2026 оны 05 сарын 31-ний өдөр Гүний овооны тахилга болохтой холбоотой бэлтгэл ажлыг хангах |
| Хөрөнгө оруулалтын ажлууд болон хаврын тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэх |
| Дэд бүтцийн салбарт авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг боловсруулан танилцуулах |
































