




Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 7 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 87% хувьтай байсныг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 85 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-23, зөрчлийн шинжтэй-62 дуудлага бүртгэгджээ. Мөн 13 хүн эрүүлжүүлэгдэж, 15 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Цагдаагийн хэлтсээс дүүргийн Засаг даргын А/168 дугаар захирамжийн хүрээнд 06-р сарын 16-ны өдөр Багануур АЗЗА ТӨХК-ийн 6 ажилтан, цагдаагийн хэлтсийн алба хаагч нартай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “НЭГДСЭН ЭРГҮҮЛ”-ийг зохион байгуулж иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан байна.
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү хараа хяналтгүй явуулж тоглуулахгүй байх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах,
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах,
-Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Хог хаягдлын тухай хуулийн 9.2.1, 8.7.2-т заасан аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг батлах ажлын хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хуралдаанаар хог хаягдлын хураамжийг шинэчлэн баталлаа.