Тоглолтод 8-н төрлийн дугуйлангийн 60 орчим сурагчид оролцлоо.
Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад иргэдийн саналыг тусгах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 64 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 64 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-20, зөрчлийн шинжтэй-44 дуудлага бүртгэгджээ. Мөн 17 хүн эрүүлжүүлэгдэж, 12 хүн жолоодох эрхээ хасуулсан байна.Цагдаагийн хэлтсээс согтуугаар тээврийн хэрэгсэл барихгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.
ШАР УСНЫ 4 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст обьектийн гал түймэр-1, аврах ажиллагааны- 1, шар усны- 4 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ жил дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд орж байгаагүй их хэмжээний цас орсон юм. Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл үүсч байна. Иймд иргэдийг суваг шуудуу ухан голын голдирлыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, үерийн аманд буухгүй байх, зөвшөөрсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
ЭЭЛЖИТ БУС XXIII ХУРАЛДААНААР ДҮҮРГИЙН 83 ЭХИЙГ ЭХИЙН АЛДАР I,II ЗЭРГИЙН ОДОНД, 21 ИРГЭНИЙГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛД ДЭМЖИН УЛАМЖЛАХААР БОЛЛОО
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XXIII хуралдааны мэдээллийг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм танилцууллаа. Хурлаар 3 асуудал хэлэлцэж, дүүргийн 83 эхийг эхийн алдар I,II зэргийн одонд, 21 иргэнийг төрийн дээд шагналд дэмжин уламжлахаар болж, 2023-2025 оны дүүргийн усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд 6 дэд бүлгийн хүрээнд 31 ажил, арга хэмжээ хийж хэрэгжүүлэхээр тусгаж, усны аюулгүй байдлын 2019-2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт 78.5 хувьтай хэрэгжсэн талаар танилцууллаа.
ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ИРЭХ 7 ХОНОГТ ХУРАЛДАНА
ИТХ-ын дарга Т.Отгонболд: Жил болгоны 4-р сард иргэдийн нийтийн хурлаа хуралдуулдаг. Үүний дагуу хорооны Засаг дарга нарын ажлын тайлан, Өрхийн эрүүл мэндийн төв, хорооны цагдаа, СӨХ-үүдийн тайланг сонсож, иргэдэд мэдээлэл хүргэх гэж байна. Энэ үеэр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцож, иргэдэд мэдээлэл хүргэхийг үүрэг болгосон юм.
2023 ОНЫ ИРГЭДИЙН ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Шуурхай зөвлөгөөний үеэр ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг иргэдэд төвсийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд иргэд саналаа өгөх боломжтой талаар гарын авлага бэлтгэн хүргэж буйг танилцууллаа. Уг гарын авлагыг ЗДТГ, Азийн нөхөрлөл ТББ, бусад байгууллагууд санхүүжүүлэн иргэдэд хүргэх юм.
Ингэснээр орцоороо, гудмаараа, хороо, дүүргээрээ нэгдэн төсвийн хөрөнгөөр чухал ажлуудаа иргэд өөрсдөө захиалан хийлгэх боломж бүрдэх юм. Иргэдийн ая тухтай байх орчин, дүүргийн бүтээн байгуулалтад иргэн бүрийн оролцоо чухал.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
–Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах,
–Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах,
-Инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээхдээ “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага”-ыг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах зэрэг нийгэм, соёлын ажлуудаа эрчимжүүлж ажиллах,
-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр, шинээр бий болсон, байхгүй болсон болон сул чөлөөтэй /байнгын, түр, цагийн/ ажлын байрны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, сурталчлах, ажлын байранд зуучлах, ажил, мэргэжлийг чиг баримжаа олгох зөвлөмж, зөвлөгөөг өгөх ажлуудаа эрчимжүүлж, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж нийслэлийн Удирдлагуудад танилцуулах.
-Нийслэлийн Татварын газраас орлого бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, орлого бүрдүүлэх тусгай удирдамж гарган нийслэлийн хэмжээнд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх,
-Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудаа эрчимжүүлж, шалтгаан нөхцөлд нь дүн шинжилгээ хийж, танилцуулахыг тус тус үүрэг болголоо.
Барилгын ажлын аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг даргын орлогч Б.Балжинням удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд Засаг дарга 9 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 85,9 хувьтай байжээ.
ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НИЙТ ХЭРГИЙН ИХЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг Цагдаагийн хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Ууганбаяр танилцууллаа. Нийт 78 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-18, зөрчлийн шинжтэй-60 дуудлага бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн хувьд цахим орчинд залилах гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг өсөх магадлалтай байгааг тус хэлтсээс анхаарууллаа.
ШАР УСНЫ 17 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймэр болон аврах ажиллагааны дуудлага бүртгэгдээгүй байна. Харин шар усны 17 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ жил дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд орж байгаагүй их хэмжээний цас орсон юм. Урин дулаан болж, цас хайлан их хэмжээний шар усны урсац ихсэж байгаа тул иргэд та бүхэн аюулгүйн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
ДАРХАН УУЛ АЙМГИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАВ
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжил, цахим бодлогын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн салбарт хэрэгжүүлж болох тэргүүн туршлагыг судлах орон нутгийн онцлогтоо тулгуурлан төлөвшүүлэх, нутагшуулах зорилгоор Дархан-Уул аймгийн ИТХ-тай туршлага солилцсон талаар ИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжил, цахим бодлогын хорооны дарга А.Өсөхжаргал танилцууллаа.
Мөн ИТХ-ын дарга Т.Отгонболд даргын зүгээс дараах асуудалд анхааралаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
- 3 сарын23-ний өдөр дүүргийн ИТХ-ийн ээлжит бус XXIII хуралдааны бэлтгэл хангаж ажиллах
- Дүүрэгт орон сууцны барилга барьж буй ААНБ, компани, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл, ИТХ-ийн төлөөлөгчдийн оролцуулсан уулзалт зохион байгуулах.
- Дархан-Уул аймгийн тэргүүн туршлагыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг үүрэг болголоо.
БАРИЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
-“Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнийг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
-Он дамжин хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажил, шинээр эхлэх ажил болон зураг төсвийн ажлуудыг дэд бүтцийн байгууллагуудтай уялдаа холбоог ханган сар тутам мэдээлэл солилцох уулзалтыг хийж, танилцуулж байх,
-СӨХ болон ААНБ, иргэдийн оролцоог түшиглэн дүүргийн задгай хог хаягдлын цэвэрлэгээ үйлчигээг сайтар зохион байгуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.
Сар шинийн баярын өдрүүдэд шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг дарга С.Даваасүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт 95.1 хувьтай байсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцуулаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 44 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 44 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-14, зөрчлийн шинжтэй-30 дуудлага бүртгэгджээ. Мөн 13 хүн эрүүлжүүлэгдэж, 9 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Түүнчлэн цахим орчинд иргэд онлайн худалдаа, залиланд өртөх магадлал өндөр байгааг тус хэлтсээс анхаарууллаа.
ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ТЭРГҮҮНИЙ МАЛЧИД ШАЛГАРЛАА
Дүүргийн ИТХ-ын ээлжит 22-р хуралдаан боллоо. Энэхүү хуралдааны шийдвэрүүдийг ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Соёл-Эрдэнэ танилцууллаа. Хуралдаанаар 2023 онд төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа. Мөн худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүнээр ажиллах А3 гэрчилгээтэй журамд заасан шалгуур хангасан 17 иргэн, дүүргийн 2022 оны Тэргүүний малчин”-аар дүүргийн 4 дүгээр хорооны малчин Цэцэгээгийн Энхтулга, 5 дугаар хорооны малчин Сономноржингийн Даваа нарыг шалгаруулж, 47 иргэнийг төрийн дээд шагналаар шагнуулахаар дэмжин уламжлах тогтоол гаргасан талаар танилцуулсан юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН 50 ХУВИЙГ ХҮҮХДҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА
Дүүргийн ЭМТ-өөс өнөөдрийн байдлаар Улирлын томуу, томуу төст өвчин, ковидын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 02-р сарын 13-ны өдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн 11.3 хувь, 103 дуудлагын 47 хувь, ӨЭМ-ийн үзлэгийн 12.5 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна.
Сар шинийн баяртай холбоотой томуу томуу төст өвчин өсөх магадлалтай тул амны хаалтыг тогтмол зүүж хэвших хэрэгтэй байгааг анхааруулсан юм. Иймд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа.
ЭНЭ САРЫН 16-НААС ЭХЛЭН ХҮЙТЭРНЭ
Цаг уурын өртөөнөөс ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэлээ. Энэ сарын 16-наас шөнөдөө -28-наас -33 хэмийн хүйтэн, өдөртөө -12-ноос -14 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна.
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ БРИГАД, ЖИЖҮҮРИЙН ХУВААРИЙГ ГАРГАН, ХЯНАЛТ ТАВЬЖ, БОЛЗОШГҮЙ ОСОЛ, АЛИВАА ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
-Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдааг 2-р сарын 5-наас эхлүүлэн Өргөө соёлын ордоны дотоод танхимд тавгийн идээ, бусад хүнсний болон ахуйн барааны худалдааг, Эм Жи төв /Сайн электроникс/-ийн гадна талбайд махны худалдааг зохион байгуулах,
-Гэр хорооллын алслагдсан хэсгийн хүүхдүүдэд зориулж, сургуулийн автобусыг дахин 2-оор нэмэгдүүлж, Хуцаа, сургалтын задгай, Рашаант, Жаргалант хэсгийн чиглэл, Хэрлэн, Байдлаг, Тогос-Уул, Их гүн, Бага гүн, Нарийн, Наран хэсгийн чиглэл, Хилчин, Замчин, Нугын тал, Талын толгой, Нарийн нуур чиглэл гэсэн маршрутыг гаргаж хүүхдүүдэд үйлчилгээг үзүүлэх бэлтгэлийг хангах,
-Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын бүсийг “Ногоон бүс” болгох ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний төсөлд саналаа хэлэх,
-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах,
-Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах,
-Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх,
-Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
-Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.
Иргэдийн анхааралд
Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бараа бүтээгдэхүүнийг дэмжих сурталчлан таниулах иргэдэд хямд чанартай дотоодын бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 05-20- ны өдрүүдэд үзэсгэлэн худалдааг Соёлын ордонд зохион байгуулагдах тул оролцох хүсэлтэй аж ахуй нэгж иргэд та бүхэн ЗДТГ Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн 232 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Холбогдох утас 7021-0207
Оршин суугчдаас ус, дулаан, цахилгааныг хангах үйлчилгээтэй холбоотой ирсэн өргөдөл гомдлыг барагдуулах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 51 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 51 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-10, зөрчлийн шинжтэй-41 дуудлага бүртгэгджээ. Мөн 11 хүн эрүүлжүүлэгдэж, 18 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Иймд иргэдийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж, цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох этгээдүүдийг дайчлан баривчилжээ. Түүнчлэн иргэд цахим орчин дахь онлайн худалдаа, залиланд өртөх магадлал өндөр байгааг тус хэлтсээс анхаарууллаа.
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 49 ИРГЭНИЙГ АВРАВ
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 9 удаагийн дуудлага хүлээн авч, обьектын гал түймэр-2, аврах ажиллагаа-7 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 49 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв.
Цас их хэмжээгээр орж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, баталгаагүй замаар зорчихгүй байх, баярын өдрүүдээр иргэд ААНБ-ууд цахилгаан ашиглалтад анхаарч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
ЭНЭ САРЫН 19-НЭЭС ЭХЛЭЭД ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Багануур дүүргийн Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг: “2023 оны 1-р сарын 13-14 шилжих шөнө агаарт -42.8С хэм хүйтэн хонож, хөрсөн дээрх хэм -45С дээш хүрсэн байх магадлалтай байна. Энэ нь Багануурт цаг уурын өртөө байгуулагдсан 1990 оноос хойшхи хамгийн хүйтэн хэмээр бүртгэгджээ. Мөн ирэх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Энэ сарын 18, 21, 22-ны өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө -32..- 38 градус, өдөртөө -20..-25градус хүйтэн байх төлөвтэй байна. Мөн 1-р сарын 19-нээс цасан шуурга шуурч, шөнөдөө -37..-42 градус, өдөртөө -24..-29 градус хүйтэн байх тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын үзэгдлээс сэрэмжилж, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЛСЫН ДУУДЛАГА ИХ ИРЖ БАЙНА
ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр: “Өнөөдрийн байдлаар Улирлын томуу, томуу төст өвчний улмаас хүүхдийн тасагт 49 хүүхэд эмчлүүлж байна. Мөн иом хүн ч хатгаа болж хүндэрч байна”. Иймд иргэдийг гэртээ эмчилгээ, асаргааг хийж, гадуур гарахдаа амны хаалтыг тогтмол зүүж хэвших хэрэгтэй байгааг анхаарууллаа.
ОРШИН СУУГЧДААС УС, ДУЛААН, ЦАХИЛГААНЫГ ХАНГАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ БАРАГДУУЛАХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуй хорооноос зохион байгуулж буй Малчдад туслах аянд идэвхтэй оролцож байгаа иргэд, БААН-үүддээ талархаж буйгаа илэрхийлсэн юм. Цаашид 5-р сар хүртэл малчиддаа үе шаттай тусмламжийг олгож ажиллана хэмээсэн юм. Үүний дараагаар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
–2023 онд нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох журамд нийцүүлэн ил тод шуурхай, зохион байгуулж хэрэгжүүлэх, хүнд суртал гаргахгүй байх,
-2022 онд хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх, эзэмшилт, ашиглалт хамгаалалтыг сайжруулж, эзэнжүүлж ажиллах,
–Байгаль орчинд сөрөг нөлөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор саарал усны шинэ технологийг нэвтрүүлэх, /Hybrid/ автомашины батерей, моторын тос, тосоол, аюултай хог хаягдлын талаар цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулах,
-Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, нөхөх олговортойгоор газар чөлөөлөх, чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авах зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангах,
-Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байлгаж ажиллах,
-Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах,
-Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,
-Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах,
-Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах,
-Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх,
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах,
-2023 онд нийслэлээс улсад төвлөрүүлэх орлого, дүүргүүдээс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө өмнөх оноос нэмэгдсэн дүнтэй байгаа учраас дүүргүүд оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлж ажиллах,
-Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан хугацаа, болзол, журмыг мөрдөх, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хуулийн дагуу хянан шийдвэрлэх, албан хаагчдыг сургах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах,
-Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах,
-2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр нь тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллах,
-2023 онд хийгдэх явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжуудыг хийгдэх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
– ХАСХОМ-ийн мэдүүлгээ хуулийн хугацаанд өгч дуусгах,
– Байгууллагын 2023 оны гүйцэтгэлтийн төлөвлөгөөг 01-р сарын 25-ны дотор гаргах,
-Архивын улсын үзлэгт бэлтгэж ажиллахыг тус тус үүрэг болгов.
Мялзан өвчин гарсан хот айлд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдан явууллаа.
Хуралдааны эхэнд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Энэ жил ойрын 40 жил болоогүй хүйтэн өвөл болж байна. Шөнөдөө агаарт -40 хэмийн хүйтэн болж байна. Иймд инженерийн байгууллагууд тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг анхаарууллаа.
Түүнчлэн цас их орж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа энэ үед дүүргийн ИТХ-аас малчин иргэддээ туслах аяныг өрнүүлж байна. Дүүргийн удирдлагуудад хандан тус аяныг дэмжиж, ажилчдаа уриалан ажиллахыг хүссэн юм.
НИЙТИЙН АЛБА- САХИЛГА ХАРИУЦЛАГА ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
ИТХ-ын дарга Т.Отгонболд: Энэ сарын 06-нд 15:00 цагаас дүүргийн Соёлын ордонд “Нийтийн алба- сахилга хариуцлага” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Монгол улсын их хурлын гишүүн, шадар сайд С.Амарсайхан, Улсын их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар уг зөвлөгөөнийг дүүрэгт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын 2 гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон бусад холбогдох байгууллагын удирдлагууд, албан хаагчид оролцоно. Энэхүү зөвлөгөөний бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж, идэвхтэй оролцохыг үүрэг болгов. Мөн малчиддаа туслах хандивын аянд нэгдэж ажиллахыг уриалсан юм.
БОГ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ МЯЛЗАН ӨВЧИН ГАРСАН ХОТ АЙЛД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА
Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дүүрэгт үүсээд буй бог малын гоц халдварт мялзан өвчний талаар мэдээлэл хүргэсэн юм. Дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арван хоёрдугаар сарын 29-нд дээж авч, шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин тогтоогдсон. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн өвчин гарсан хот айлд хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгууллаа. Мөн дүүргийн Нарийн хэсэгт үүссэн голомтыг бүрэн арилгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж дууссан байна. Иргэд гарал үүслийн бичгийг сайн харж, мах худалдан авахыг анхаарууллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг баримтлах Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахад төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулах.
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах,
-Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах,
-Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах.
-Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах.
-Мал тэжээвэр амьтны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, актыг хэрэгжүүлж, зохион байгуулах,
-Хогны үнэ тарифт өөрчлөлт оруулах саналыг яаралтай авч дуусгах,
-Малчдад туслах аяны хүрээнд нөөцийн тэжээлийг бэлтгэх, худалдан борлуулах санал болоод шаардлагатай бусад арга хэмжээ-(Эрүүл мэнд, хүнс тэжээл, түлш шатахууны)-г авч хэрэгжүүлэх саналыг авч танилцуулах,
Сурагчдын амралтаар хүүхдүүдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 43 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 43 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-11, зөрчлийн шинжтэй-32 дуудлага бүртгэгджээ. Мөн 20 хүн эрүүлжүүлэгдэж, 8 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Иймд иргэдийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан нийт бие бүрэлдэхүүн нэгдсэн эргүүл шалгалтаар ажиллаж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-д хяналт тавьж, мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч нийтийн хэв журам сахиулан ажиллаж байна.
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 19 ИРГЭНИЙГ АВРАВ
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 4 удаагийн дуудлага хүлээн авч, обьектын гал түймэр-1, аврах ажиллагаа-3 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 19 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв.
Цас их хэмжээгээр орж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, баталгаагүй замаар зорчихгүй байх, баярын өдрүүдээр иргэд ААНБ-ууд цахилгаан ашиглалтад анхаарч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
ДҮҮРГИЙН МАЛЧИДДАА ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: Дүүргийн ИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдаан 12-р сарын 16-ны өдөр хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн баталлаа.Энэ оны хувьд Багануур дүүрэг 3 удаа төсвийн тодотгол хийсэн бөгөөд энэ удаагийн тодотголын хувьд дүүргийн 2-р хороонд баригдаж энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан 288-р цэцэрлэгийн барилга гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалан ашиглалтад ороогүй тул тус цэцэрлэгийн байр ашиглахтай холбоотой тогтмол зардалд хуваарилсан 48001,9 мянган төгрөгийг 132-р цэцэрлэгийн ашиглалтын зардалд хуваариллаа.
2023 оны дүүргийн татварын орлогын төлөвлөгөөг 11,678.0 сая төгрөг, татварын бус орлогыг 1,609.3 сая төгрөг нийт 13,287.3 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгаж батлуулсан ба төсвийн урсгал зардлын төсөлд дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагын бүх албан хаагчдын үндсэн цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, эрчим хүчний зохицуулах хорооны 504, 523 дугаар тогтоолуудын хүрээнд цахилгааны тариф дундажаар 40%, дулааны тариф дундажаар 37 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан хэсгийн ахлах нарын урамшууллын зардлыг нэмж тусгасан.
Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн бол 2023 онд гэр бүлийн хэрэгцээнд 3 байршилд 288176 м2, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 1 байршилд 2000 м2, дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж, ашиглуулах 2 байршилд 2550м2, байршил өөрчлөх 1 байршилд 5000 м2, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд авсан газрыг газраар нөхөн олгох 1 байршилд 1000 м2 талбай олгохоор дэмжсэн.
Төрийн дээд шагналд гавьяат дасгалжуулагч цол-1, хөдөлмөр гавьяаны улаан тугийн одон-1, алтан гадас одон-3, хөдөлмөрийн хүндэт медаль-13 нийт 17 иргэнийг дэмжиж уламжилхаар болсон бол дүүргийн 2022 оны тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг хэлэлцэн шалгарууллаа.
Хурлын даргын зүгээс 2023 оны төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудын зүгээс идэвхи санаачлагатай, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дүүргийн хэмжээнд нэлээдгүй цас орж өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул ИТХурал дахь Байгал, орчин хөдөө аж ахуйн хорооноос гаргасан дүүргийн малчин ард иргэддээ туслах ХАНДИВЫН АЯНЫГ нэг сарын хугацаатай өрнүүлэн, ЗДТГ-с малчид, мал бүхий иргэд рүү чиглэсэн тусгайлан хийх ажлын төлөвлөгөө гарган Зөвлийн хурлаар танилцуулан онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө” гэсэн юм.
ЭНЭ САРЫН 23-НД НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
ИТХ-ын дарга Т.Отгонболд: Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболдын зүгээс байгууллагын удирдлагуудад ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулах дараахи ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу 2022.12.23-ны өдрийн 14:00 цагт ЗДТГ-ын 219 тоот танхимд Нийтийн Сонсгол зохион байгуулах
ИТХ-ын Байгаль орчин, Хөдөө аж ахуйн хорооны санаачилгаар дүүргийн хэмжээнд цас ихээр орж өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад туслах хандивын аянд ААНБ-ууд идэвхитэй хамрагдах
УИХ-ын гишүүн С.Амарсайхан , УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар байгууллага ААН-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад зориулан зөвлөгөөн зохион байгуулах
2022.12.26 өдөр Дүүргийн ИТХ-ын Ээлжит бус XXI хуралдаанаар 2022 оны дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт, Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд санал авах болон холбогдох хөтөлбөрүүдийг батлах тухай
Хүйтний эрч чангарч, хуучин оны сүүл, шинэ оны босгонд мэргэжлийн байгууллагууд өвлийн ачаалал, хүн хүчний нөөцөө зөв хувиарлан, төлөвлөлтөө сайтар хийж, аливаа эрсдэлгүй ажиллах зэргээр байгууллага ААН-ийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
ЭНЭ САРЫН 25-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Багануур дүүргийн Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг: “2023 оны I улирлын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур 1 дүгээр сард олон жилийн дунджийн орчим харин 2,3 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. 1-3 дугаар саруудад орох хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Зудын эрсдлийн үнэлгээнээс харахад Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь “нэн их эрсдэлтэй” бүсэд хамрагдаж байна. Ялангуяа 2-р хороо, Хуцаа, Нарийний ам зэрэг газруудыг онцгой анхаарах шаардлагатай байна. Цасны дундаж зузаан хээрийн бүсэд 25 см хээрийн бүсэд 22 см, говийн бүсэд 18 см буюу түүнээс дээш үед цаг агаарын аюулын түвшинд хүрсэн гэж үздэг” гэлээ.
СУРАГЧДЫН АМРАЛТААР ХҮҮХДҮҮДИЙГ ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.
-Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх.
-Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.
-Үлдэж байгаа хугацаанд байгууллагууд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлээ бүрэн хэрэгжүүлж дуусгах, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь гарган батлуулах.
-Байгууллагууд 2022 онд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж ажиллах.
-Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
-Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавиж ажиллахыг т
Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.
Өвөлжилтийн хүндрэл цаг үеийн асуудлаар дүүргийн Онцгой комисс хуралдлаа
Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдаж, Онцгой комиссын дарга С.Даваасүрэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх”, хэрэгжүүлэх, төлөвлөгөөг тодотгох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгслийг бэлэн байдлыг хангах,
2.Малчид иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөлт хийх.
3.Малчдын өвөлжиж байгаа газрын зураглал гаргах,
4.Судалгаанд үндэслэн хүндрэлтэй өрхүүдэд тусламжийн аян өрнүүлэх,
5.Зэргэлдээх сумдууд болон малчин өрхүүдрүү очих зам, даваа гүвээний цасыг нээж, зам гаргах,
6.2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан төв суурин газраас зорчих хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, батлагдсан зам маршрутаар, баталгаат тээврийн хэрэгслээр зорчлуулахад анхаарч, хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
45 сая төгрөгийн үнэ бүхий диализийн аппараттай боллоо
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд дүүргийн ЭМТ-д 45 сая төгрөгийн үнэ бүхий диализийн аппаратыг гардуулан өглөө.
Ингэснээр манай дүүргийн ЭМТ-ийн диализийн төв 4 аппараттай болж, эмнэлгийн ачаалал, өвчтөний хүлээлт эрс багасах юм.
Ташрамд дурдахад манай дүүрэгт бөөрний дутагдлын оноштой диализийн аппаратад ордог 18 иргэн байдаг.