1-р хорооны малчин Ж.Баттулга улсын аварга боллоо
Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд багануур дүүргийн 165 малчин өрхийн 65000 толгой мал өвөлжиж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны аймаг дундын отрын бүс нутагт ажилласан юм. Энэ үеэр Багануур дүүргийн 1-р хорооны малчин М.Лхагвадаш гуайн өвөлжөөнд очиж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Багануур дүүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос ирүүлсэн тусламжийг малчид болон мал бүхий иргэдэд шуурхай хүргэх ажлын талаар Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн танилцуулж, өвөл, хаврын энэ цаг үед бэлэн байдлаа хангаж, малчдад туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.
Энэ үеэр Улсын онцгой комисс болон Багануурчуудын хандив, тусламжийг ОБХ-ийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал, 1-р хорооны Засаг дарга Б.Лхамсүрэн нар М.Лхагвадаш гуайн гэр бүлд гардуулж өгсөн юм.
Гамшгийн эрсдлийг бууруулах тусгай зориулалтын автомашинаар хангагдлаа
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газраас Нийслэлд ашиглагддаг гал түймрийн болон авран хамгаалах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тусгай зориулалтын автомашин болон нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр аврах ажиллагааны багаж, хэрэгслүүдийг нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.
Энэхүү тусгай зориулалтын автомашиныг өндөр барилга буюу 9-12 давхар барилгад үүссэн гал түймрийн болон хүний амь насыг авран хамгаалах ажиллагаа явуулах үед ашигладаг юм. Мөн манай дүүрэгт 9 давхар 7 орон сууц ашиглалттай байдаг. Цаашид 9-12 давхар барилгууд олноор баригдаж эхэлж байгаа энэ цаг үед нэн чухал ач холбогдолтой юм.
Тус автомашин нь Монгол орны цаг уурт тохируулан Япон улсад үйлдвэрлэсэн бөгөөд тус Исузу маркын автомашин нь 32 метр хүртэл сунадаг шатаар тоноглогджээ.
Энэ үеэр ОБХ-ийн жолооч ахлах ахлагч И.Отгонбаатар Тээврийн цагдаагийн албаны Осолгүй манлай жолоочоор шагнагдсан юм.
УИХ-ын гишүүд иргэдийн саналыг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ
УИХ-ын чуулган завсарласан энэ цаг хугацаанд Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Налайх, Багахангай, Багануур дүүрэгт ажиллаж, 5 өдрийн 19 удаагийн уулзалтаар 64 байгууллагын 2500 ажилтан албан хаагч, иргэд сонгогчидтой уулзан, тэдний санал бодол, байр суурийг сонслоо.
Уулзалтаар ажилтан, алба хаагчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөгжлийн банкны зээл, Нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, 1072 хувьцааны ногдол ашиг, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төсөл, цалин хөлс, дүүрэгтэй холбоотой дулааны цахилгаан станц, хөрөнгө оруулалт, түрээслээд өмчлөх орон сууц, төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл урамшуулал зэрэг тулгамдсан асуудлуудын талаар асуулт тавьж, хариулт авч, орон нутгаас сонгогдсон 2 гишүүн маань төр засгаас гаргаж байгаа шийдвэр амьдралаас тасархай, хөрсөн дээр бууж өгөхгүй байгаа тал дээр шүүмжлэлтэй хандаж үг хэлж бидний дуу хоолой болж байгаад талархаж явдгаа илэрхийлж байлаа.
Уулзалтын үеэр хувь гишүүдийнхээ зүгээс Багануур ХК нь оны өмнө 23 тэрбумын төсвийн зээл авах шийдвэр гарсан ч оны өмнө 9 тэрбум төгрөгийн зээлээ аваад үлдэгдэл зээл гацсан байсныг Сангийн яамны төрийн нарийн, Эрдэнэс Монголын удирдлагуудтай ярилцаж ойрын үед шийдэх талаар тохиролцсон тухай мөн дүүргийн инженерийн шугамын шинэчлэлийн ажлын 3.5 тэрбумын өртөгтэй Ус сувгаас тавьсан ажлыг өмнөх Барилга хот байгуулалтын сайдаас эхлүүлэн хөөцөлдөж, УСЕГ дээр УБ хотын цэвэрлэх байгууламжийн чиглэлээр тусгагдаад ашиглагдахгүй байгаа хөрөнгө оруулалтын төсвийн зориулалтыг өөрчлөн дүүргийн цэвэр бохир усны шугамын шинэчлэлийн хөрөнгө оруулалт болгохоор одоогийн сайдтай ярилцсаны үр дүнд энэ хөрөнгө оруулалтын төсвийг манай дүүрэг руу шилжүүлэх ажлыг дэмжихээ илэрхийлсэн. Ингэснээр 2023 онд цэвэр бохир усны шугамын шинэчлэлийн ажил эхлэх боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өмнө дүүрэгт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж тусламж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байснаа уулзалтын үеэр Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тусламжийг үзүүлж байгааг дуулгаж Багануур дүүрэгт 80тн хивэг, 20тн долоолго тусламж үзүүлсэн юм.
УИХ-н гишүүдийн уулзалтууд БААН-ийн ажлын байран дээр нь нэг бүрчлэн очиж ажилтан албан хаагч нартаа биечлэн уулзаж орон нутгийн удирдлагууд зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлж ажиллах ажилдаа тусгаж арга хэмжээ авч ажиллах, тулгамдсан асуудалд гарц гаргалгааг олж шийдэх тухай хэлэлцэж байгаагаараа онцлог байлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИРЫН АЖЛЫН АЛБА