Стратегийн зорилго
Стратегийн зорилго


Иргэд та бүхэн хол замд анхаарал болгоомжтой зорчино уу
Жолооч та Хэнтий аймаг чиглэлийн хол замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг авч, цасан шуургатай байгаа тул бүрэн бус автомашинтай явах нь цасанд суух, хээр хөдөө төөрөх зэрэг эрсдэлтэй байгааг анхаарна уу.
“Багануур АЗЗА” ТӨХК Улсын чанартай Авто замын 112км-ээс 114км-ын хооронд зорчих хэсэгт халтиргаа гулгааны эсрэг цас хайлуулалах бодис, давс цацан ажиллаж байна.
Дөтлүүрээс Багнуур хүртэл зорчих хэсэгт бага зэргийн цасан бүрхүүлтэй байгаа тул жолооч нар анхаарал болгоомтой зорчино уу.


Хальтиргаа гулгаанаас болгоомжлоорой…
Цас их орсноос гудамж, талбай, авто замд хальтиргаа гулгаа үүссэн тул иргэд унаж бэртэхээс сэргийлэх, жолооч нар хурдаа тохируулан зай барьж явахыг зөвлөж байна.


Гэнэтийн нөхцөл байдалд иргэд оршин суугчид хүлээцтэй хандана уу
Өнгөрсөн шөнийн /2023.05.19/ цасан шуурга, хүчтэй салхины улмаас 01:40 цагийн үед цахилгааны гэмтэл гарч одоогоор Мөнгөнморьт сум, Багануур дүүргийн Нарийн нуур, Талын толгой, Замчин хэсэг, Сургалтын задгай, Хуцаа, Тогос уул гэр хорооллын хэсгүүдийн эрчим хүчийг тодорхойгүй хугацаанд хязгаарлаад байна.
Цахилгаан Багануур цахилгаан түгээх сүлжээ салбарын бие бүрэлдэхүүн гэмтлийг олж тогтоон, хэвийн байдалд оруулахаар ажиллаж байна.


Эцэг эх, сурагчдын анхааралд
Сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ
Цаг агаарын нөхцөл байдал болон хэрэглээний ус хязгаарласантай холбогдуулан хичээлийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон тул ерөнхий боловсролын сургуулиудын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад түүвэрт сонгогдсон сурагчдаас бусад сурагч, ангиудын хичээл цахимаар орох болсныг мэдэгдэж байна.
Шалгалтад (сургуульд) ирэх, гэртээ харих үед нь гараас гарт үйл ажиллагааг хэрэгжүүлэн, асран хамгаалагч, цэцэг эхчүүд биечэн хүргэн ирж, хүлээн авахыг анхаарууллаа.
Эх сурвалж: Боловсролын хэлтэс
2023.05.19


Иргэд оршин суугчдын анхааралд…
