Энэ жилийн мод тарих үндэсний өдрийг нийслэлийн хэмжээнд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор зохион байгуулж байгаа билээ.
Багануур дүүргийн төр захиргааны байгууллага, “Багануур” ХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ
Багануур дүүргийн төр захиргааны байгууллага, “Багануур” ХК-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ
Дотоод аудитын ажлын тайлан
Дотоод аудитын ажлын тайлан
Масам 2 төслийг Багануур дүүрэгт амжилттай хэрэгжүүллээ
Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр, Дэлхийн Банкнаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь“ буюу МАСАМ 2 төслийг Багануур дүүрэгт амжилттай хэрэгжүүллээ.
“Чадварлаг баг-чанартай боловсрол” журам хэрэгжиж байна
Тус журам нь 3 хавсралттай батлагдаж, шинээр бага ангийн (5 дугаар анги) заах аргын нэгдлийг урамшуулах, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын заах аргын нэгдлийг урамшуулахаар болсон.
Наскон групп дуосолид® авто замын суурь хийх дэвшилтэт нано технологийг танилцууллаа
Өнөөдөр Наскон группээс өөрсдийн технологийг танилцуулж, хамтран ажиллах чиглэлээр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй уулзаж, ЗДТГ-ын ТНААХ-ийн дарга Д.Дэмчигжав, Багануур тохижилт ААТҮГ-ын захирал Д.Олзвой болон хороодын Засаг нарт технологийн талаар танилцууллаа.
Наксон технологийн үндсэн түүхий эд нь Дуосолид бодис юм. Тус технологийг Наскон групп нэвтрүүлээд байна. Уг технологи нь хөлдөлтөд тэсвэртэй, илүү бат бэх чанартай замын суурийг байгаль орчинд ээлтэй, хүнд хор хөнөөлгүй аргаар хэрхэн барихыг шийдэж өгч байгаагаараа онцлог. Дуосолид бодисыг хөрс шороотой хольсноор маш сайн бэхжиж, өвөл хөлдөж хагарахгүй, бат бэх замын суурийг үүсгэдэг юм байна.
Уулзалтаар энэхүү технологийг ашиглан ус ихээр тогтдог гудамж талбайн хэсэгт хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцон эхний ээлжид судалгаа хийж, хэрэгжүүлэх талаар шийдэлд хүрлээ.
Бизнес эрхлэгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллах үеэрээ Бизнес эрхлэгчидтэй уулзаж, тулгамдсан асуудлынх нь талаар хэлэлцсэн бөгөөд тэдний зүгээс хөнгөлөлттэй зээлийг адил тэгш олгох, ажиллах нөхцөл боломжоор нь хангах асуудлыг хөндөж байсан юм.
Тухайлбал, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд ихэвчлэн орон сууцны нэг давхрын байрыг түрээслэн, ажилладаг байгаа нь оршин суугчдад хүндрэл учруулдаг учраас байнгын дарамтад ажиллаж буйгаа хэлсэн бол хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тариалан эрхлэгчдийн хувьд өөрсдөө баялаг бүтээх боломж олгох, татварын дарамтыг багасгах зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-эрдэнэ “Уурхайчин” спорт цогцолборт зочиллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр Багануур ХК-ийн “Уурхайчин” спорт цогцолборт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Энэ үеэр Багануур ХК-ийн дэргэдэх волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хоккейн клубт хичээллэдэг өсвөрийн тамирчид, “Уурхайчин” спорт цогцолборт азийн наадмын бэлтгэлээ хийж байгаа Р.Тамир дасгалжуулагчтай Монгол улсын U16 волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчидтай уулзаж үнэтэй зөвлөгөө өглөө.
Тэрээр хэлэхдээ: биеийн тамир спорт бол хүнийг ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, шударга зарчимч, цаг баримталдаг, хүмүүжилтэй болгон төлөвшүүлдэг. Тамирчин хүн бусдад ямагт эерэг хандлага төрүүлдэг, эрүүл ахуйг эрхмэлдэг, хувийн зохион байгуулалт сайтай байх ёстой. Тиймээс ирээдүйд тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах өсвөрийн тамирчид, хүүхдүүд та бүхэн эхлээд энэ бүхнийг сахин биелүүлж бэлтгэл сургуулилтаа хийж байгаарай хэмээсэн юм.
Мөн тэрээр Багануур ХК-ийн захиргаа, “Уурхайчин” спорт цогцолборын багш дасгалжуулагч, клубуудын дасгалжуулагчдад тамирчдыг улс бүсийн болоод тив дэлхийн тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулж, дүүрэг орон нутагтаа биеийн тамир спортыг хөгжүүлж байгаад талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: Багануур хувьцаат компани
Тамирчдад баяр хүргэе
Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх усанд сэлэлтийн шигшээ багийн тамирчид 2023 оны 05 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан “32 дахь удаагийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцоод ирлээ.
Тус тэмцээнд:
Лхагвадэмбэрэлийн Ананд (7-8 нас) мэлхий сэлэлт 3-р байр, хүрэл медаль
– Баярсайханы Бишрэл (13-14 нас) араар даллах сэлэлт III зэргийн болзол
– Баярсайханы Хангай (13-14 нас) мэлхий сэлэлт III зэргийн болзол, өврөөр даллах сэлэлт III зэргийн болзол
– Амартүвшиний Хүслэн (15-16 нас) мэлхий сэлэлт II зэргийн болзол
– Ганбаатарын Эрдэнэт-Од (15-16 нас) мэлхий сэлэлт III зэргийн болзол
– Идэрсайханы Энхжин (15-16 нас) далайн гахай сэлэлт III зэргийн болзол, өврөөр даллах сэлэлт III зэргийн болзол тус тус хангасан байна
Амжилт үзүүлсэн болон тэмцээнд оролцоод ирсэн бүх тамирчиддаа бүгдэд нь СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ