Дунд ангийн сурагчдын мэргэжил сонголтод чиглэсэн үйл ажиллагаанд анхаарч ажиллана
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 96.6 хувьтай биелжээ.
Тодруулбал:
Өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал: Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албаны төлөөллүүд 05 дугаар сарын 19-ний өдөр дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзаж салбарын тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм. Мөн 288, 194 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж улмаар 228 дугаар цэцэрлэгт 113,964,700 төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга, зөөлөн эдлэл, 194 дүгээр цэцэрлэгт 17,000,000 төгрөгийн Steam хөтөлбөрийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний асуудлыг шийдвэрлэсэн.
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг дүүргийн хэмжээнд 05 дугаар сарын 17, 24-ний өдрүүдэд зохион байгуулж 74 байгууллага өөрийн эзэмшлийн 50 метр болон хуваарьт 53 байршилд 9590 ширхэг мод бутыг тарьсан байна. Багануур ХК-иас 6000 ширхэг Хайлаас, Улиас, Бургас модны үрсэлгээг хороодод өглөө. 1.2.4 хороо тус бүр 500, 3-х хороо 300, 5-р хороо 1000 үрсэлгээг иргэдэд өгчээ.
Гэр хорооллын эвдрэл гэмтэлтэй, шавар шавхайтай гудамжийг засварлах ажлыг Багануур тохижилт ААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 22,23 дугаар гудамжны хөрсийг 40-50 см хуулж 1520м/куб дайрга асгаж тэгшилсэн бол 1 дүгээр хорооны Хуцаа хэсгийн 1,2,4,7 дугаар гудамж, Сургалтын задгай хэсгийн 1-6 гудамж, 235 дугаар цэцэрлэгийн урд тал, 5 дугаар хорооны Бага гүн хэсгийн 2-6 дугаар гудамжийг засварлаж нийт 4 машин буюу 84м/куб хайргыг асгаж тэгшилж индүүдсэн талаар мэдээлэл хийгдлээ.
2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр дүүргийн нандин шүтээн “ГҮНИЙ ОВОО”-г тахих ёслолын арга хэмжээг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын хэлтэс, Соёлын ордон, “Багануур тохижилт” ААТҮГ, дүүргийн үндэсний бөхийн холбоо болон морин спорт, уяачдын холбоод хамтран зохион байгуулах талаар ИТХ-ын дарга П.Төгөлдөр танилцууллаа.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 06 дугаар сарын 07-ны өдөр хороодын иргэдтэй улирал тутмын уулзалт хийж, 11:00–16:00 цагийн хооронд иргэдээс санал, хүсэлт хүлээн авах, хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах ажил зохион байгуулагдах юм байна.
Хуралдааны төгсгөлд Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хороодын дарга нар иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж арга хэмжээ авах.
8, 9-р байрны дундах гэрлийн шонг зөөх ажлыг зохион байгуулах.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилгын суурь болон хаяавчны ажлын санал, хүсэлтийг яаралтай ирүүлэх.
Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулахад онцгойлон анхаарах.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааны бэлтгэлийг хангаж, тогтоолыг 5-р сарын 30-ны өдөр хурлын даргад гардуулах.
Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлгэлд онцгой анхаарч, шаардлага хангахгүй байгаа ажлуудыг эрчимжүүлэх.
5-р сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар дүүрэгт ажиллаж, ипотекийн зээлийн талаар мэдээлэл өгөхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах.
Шинжлэх ухаан технологийн сургуультай хамтран “Багануур дүүргийн нэвтэрхий толь” эрдэм шинжилгээний бүтээл боловсруулах ажилд ач холбогдол өгч ажиллах.
6-р сарын иргэдийн уулзалт, сонсголын үеэр эрүүл мэндийн салбарын мэдээллийг иргэдэд хүргэх.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэн бүр хашаандаа мод тарих санаачилгын дагуу, тарьсан модоо ургуулж арчилж иргэдийг урамшуулах журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулах.
“Эрдэнэс үйлдвэр технологийн парк”-аас зохион байгуулж буй “Олборлолтоос боловсруулалт руу” өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэж, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр “Би инженер” танилцуулгыг зохион байгуулах ажлыг анхаарах.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САНАЛ АСУУЛГЫГ 10 НАСНААС ДЭЭШ НАСНЫ БҮХ ХҮМҮҮСИЙГ ХАМРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 90.9 хувьтай биелжээ
Дүүргийн Тээвэр зохицуулалтын албаас нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн хамрагджээ. Иргэн та дараах QR кодыг уншуулснаар саналаа илэрхийлэх боломжтой юм.
Мөн Улаанбаатар-Багануур- Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус өдөрт 4 удаагийн тээвэрлэлт хийж эхэлсэнээс өнөөдрийг хүртэл 1233 тох хүн, 298 хүүхэд зорчсон байна.
Багануур тохижилт ААТҮГ-аас Үерийн ус зайлуулах далан, суваг, шуудууны цэвэрлэгээ, гэр хорооллын гудамжны зам талбай засварын талаар мэдээлэл хийсэн. ЗДТГ-ын ТНААХ, Онцгой байдлын хэлтэс хамтран 6000 метр далан шуудууны үзлэг шалгалт хийж, 12 м/куб хог цэвэрлэж ачуулсан байна. Дүүргийн төв зам дагуух 600м ус зайлуулах лотки зэргийг цэвэрлэжээ. Мөн 1-р хорооны Сургалтын задгай хэсгийн 1-6-р гудамж , 235-р цэцэрлэг, Хуцаа хэсгийн 1,2,4,7-р гудамж , 5-р хорооны Бага гүн хэсгийн 2-6-р гудамж 4 машин буюу 84м/куб хайргыг нийт 10 гудамжинд тэгшилж индүүдсэн. Нарийны 22-р гудамжны хөрсийг 40-50см хуулаад 38 машин буюу 798 м/куб дайрга хийсэн. Уурхайгаас 10/20-н хайрга 2 машин буюу 42м/куб буулгаж засварлах ажил хийгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Говь сүмбэр аймгийн Боржигон чуулгатай 3 сарын хугацаатай франчайз гэрээ байгуулан “Эрэлхэг эльф Маранта” жүжгийг найруулж ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тогтохоор бэлтгэл ажил хангагдаж байна. Нийт 6 удаагийн тоглолт хийгдэх ба нэг хүүхэд 5000 төгрөгийн үнэтэй, зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэг удаа үнэгүй тоглогдох юм байна.
Дээрх мэдээллүүд хийгдсэний дараагаар Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг чиглэл болголоо.
-Наадмын талбай болон хөл бөмбөгийн талбайд стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газрын зураг төсөл боловсруулахыг “Багануур тохижилт” ААТҮГ-т, инженерийн шугам сүлжээний холболтын судалгааг гаргаж танилцуулахыг “Багануур Ус” ААТҮГ-т,
-Багануур ХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хуцаагийн голын голдирол дагуу хамгаалалтын далан байгуулах, уурхайн олборлолтод саад болж буй гадаргын усны урсцыг саармагжуулах ажлыг зохион байгуулах, ажлын хэсэг байгуулах,
-Ирэх 05 дугаар сард хуралдах дүүргийн ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэх асуудлуудтай холбоотой материалуудыг бүрдүүлж, өргөн барих,
-БСШУ-ны сайд Н.Наранбаяр 05 сарын 19-ний өдөр дүүрэгт ажиллахтай холбогдуулан бэлтгэж ажлыг сайтар хангах,
-Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгад ажилтан албан хаагчид болон иргэдийг идэвхтэй хамруулах,
-Хүүхдийн баярын үйл ажиллагааг сайтар зохион байгуулах,
-Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд модны суулгац олгохдоо гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

НИЙТИЙН ТЭЭВРИЙН САНАЛ АСУУЛГЫГ 10 НАСНААС ДЭЭШ НАСНЫ БҮХ ХҮМҮҮСИЙГ ХАМРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 90.9 хувьтай биелжээ.
Дүүргийн Тээвэр зохицуулалтын албаас нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн хамрагджээ. Иргэн та дараах QR кодыг уншуулснаар саналаа илэрхийлэх боломжтой юм.
Мөн Улаанбаатар-Багануур- Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус өдөрт 4 удаагийн тээвэрлэлт хийж эхэлсэнээс өнөөдрийг хүртэл 1233 тох хүн, 298 хүүхэд зорчсон байна.
Багануур тохижилт ААТҮГ-аас Үерийн ус зайлуулах далан, суваг, шуудууны цэвэрлэгээ, гэр хорооллын гудамжны зам талбай засварын талаар мэдээлэл хийсэн. ЗДТГ-ын ТНААХ, Онцгой байдлын хэлтэс хамтран 6000 метр далан шуудууны үзлэг шалгалт хийж, 12 м/куб хог цэвэрлэж ачуулсан байна. Дүүргийн төв зам дагуух 600м ус зайлуулах лотки зэргийг цэвэрлэжээ. Мөн 1-р хорооны Сургалтын задгай хэсгийн 1-6-р гудамж , 235-р цэцэрлэг, Хуцаа хэсгийн 1,2,4,7-р гудамж , 5-р хорооны Бага гүн хэсгийн 2-6-р гудамж 4 машин буюу 84м/куб хайргыг нийт 10 гудамжинд тэгшилж индүүдсэн. Нарийны 22-р гудамжны хөрсийг 40-50см хуулаад 38 машин буюу 798 м/куб дайрга хийсэн. Уурхайгаас 10/20-н хайрга 2 машин буюу 42м/куб буулгаж засварлах ажил хийгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Говь сүмбэр аймгийн Боржигон чуулгатай 3 сарын хугацаатай франчайз гэрээ байгуулан “Эрэлхэг эльф Маранта” жүжгийг найруулж ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тогтохоор бэлтгэл ажил хангагдаж байна. Нийт 6 удаагийн тоглолт хийгдэх ба нэг хүүхэд 5000 төгрөгийн үнэтэй, зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэг удаа үнэгүй тоглогдох юм байна.
Дээрх мэдээллүүд хийгдсэний дараагаар Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлыг чиглэл болголоо.
-Наадмын талбай болон хөл бөмбөгийн талбайд стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газрын зураг төсөл боловсруулахыг “Багануур тохижилт” ААТҮГ-т, инженерийн шугам сүлжээний холболтын судалгааг гаргаж танилцуулахыг “Багануур Ус” ААТҮГ-т,
-Багануур ХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд Хуцаагийн голын голдирол дагуу хамгаалалтын далан байгуулах, уурхайн олборлолтод саад болж буй гадаргын усны урсцыг саармагжуулах ажлыг зохион байгуулах, ажлын хэсэг байгуулах,
-Ирэх 05 дугаар сард хуралдах дүүргийн ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэх асуудлуудтай холбоотой материалуудыг бүрдүүлж, өргөн барих,
-БСШУ-ны сайд Н.Наранбаяр 05 сарын 19-ний өдөр дүүрэгт ажиллахтай холбогдуулан бэлтгэж ажлыг сайтар хангах,
-Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгад ажилтан албан хаагчид болон иргэдийг идэвхтэй хамруулах,
-Хүүхдийн баярын үйл ажиллагааг сайтар зохион байгуулах,
-Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд модны суулгац олгохдоо гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

ДУЛААНЫ ҮНЭ, ТАРИФТ ЭНЭ ОНЫГ ДУУСТАЛ ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 97.5 хувьтай биелжээ.
Тодруулбал:
Мотоцикл, дугуй болон мопедтой замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хамгаалалтын хэрэгсэлд хяналт тавьж ажиллах ажлын хүрээнд Цагдаагийн хэлтсээс 3 төрлийн сургалтыг 64 аж ахуй нэгж байгууллагын 2492 ажилтан алба хаагч нарт сургалтыг зохион байгуулсан бол мотоцикл худалдан борлуулдаг 3 аж нэгж байгууллагад мотоциклыг худалдан борлуулахдаа стандартын шаардлага хангасан хамгаалалтын малгайг дагалдуулан борлуулж байх талаар мэдэгдэл хүргүүлжээ. Мотоцикл, мопед, суронтой холбоотой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна.
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан зөрчлийг арилгаж, иргэдийн зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 4 ТҮЦ-ийг буулгасан. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 8 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр Отгон тэнгэр зочид буудал, Ардчилсан намын байр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гадна талын хашаагаа буулгаад байна. Үлдсэн 5 хашааг 05 сарын 01-ний дотор буулгаагүй тохиолдолд албадан буулгахаар төлөвлөөд байна. Мөн өнгө үзэмжгүй, засварлах шаардлагатай 34 хашааны судалгааг гаргаж эзэмшигч нарт 05 сардаа багтаан сайжруулах чиглэлийг өгчээ.
Мөн Дүүргийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвших ажлын хүрээнд өнгөрсөн 14 хоногт Соёлын ордноос “Удам залгах үрс” бүжгийн тэмцээн, хүүхдийн урлагийн “Яргуй” наадмуудыг зохион байгуулж, нийт 420 өсвөр үеийнхэн оролцон, 650 үйлчлүүлэгчид үзэж сонирхсон зэрэг бусад мэдээллүүд хийгдлээ.
Дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр: “ХАМТДАА ШИЙДЬЕ” хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хүргэлээ. Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үйлдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, урьдчилан сэргийлэх ажлын бодлого чиглэлийг тодорхойлох, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн замын хөгжлийн газар, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний харьяа нэгж, орон нутгийн төсөвт байгууллагын 180 алба хаагч, ажилтан оролцох ажээ.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн зарим дарга, захирлуудыг ажлаа үр дүнтэй, холбоо уялдаатай зохион байгуулах, удирдлагын манлайллыг хөгжүүлж ажиллахыг анхаарууллаа.
Ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх үүрэг даалгавар
Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2026 онд шинээр баригдах Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байршил, хамран сургах тойрог, хамрагдах хүүхдийн тоо зэргийг нарийвчлан тодорхойлж, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хуулийн дагуу мэдэгдэл өгөх ажлыг зохион байгуулах.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хөрөнгө оруулалтын ажилд шинээр гэрээ байгуулах боломжгүй болж байгаатай холбогдуулан худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудаа иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалж, урлаг, соёлын үзвэр, үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах.
Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гарган, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах.
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна орчноо угаах, өнгө үзэмжийг сэргээх, хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛ ДАХЬ БУГАТ ХОТТОЙ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛНЭ
Өнгөрсөн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 12 үүрэг даалгаврын биелэлт 77.9 хувьтай хэрэгжсэн талаар мэдээллээр өнөөдрийн шуурхай хуралдаан эхэллээ.Үүний дараагаар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Дүүрэгт үүссэн нөхцөл байдлын хувьд хийгдэх ёстой хариу арга хэмжээг цаг тухайд нь авч байна. Метилийн спиртэд хордсон гэх албан ёсны дүн гараагүй. Шинжилгээний хариу хүлээгдэж байгаа талаар удирдлагуудад мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд үүсээд байгаа Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг Эрүүл мэндийн төвөөс танилцууллаа. Хэдийгээр манай дүүрэгт өвчин илрээгүй ч улсын хэмжээнд 141 тохиолдол батлагдаж, 51 эдгэрч, 80 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах , хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Багануур дүүрэгт Улаанбурхан Гахайн хавдар Улаанууд вакцины нөхөн дархлаажуулалтад 2-18 насны хүүхдүүдийг хамруулж байгаа ба одоогийн байдлаар нийт 170 хүүхэд хамруулжээ.
Энэ жил дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн эрүүл мэнд” биеийн тамир, спортын IX их наадам 12 төрлөөр 2025 оны 04 сарын 05-ны өдрөөс 05 сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах талаар ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Балжинням мэдээллээ. Тодруулбал нийт 85 байгууллагын ажилтан албан хаагчид 16 багт хуваагдан өрсөлдөнө.
Хуралдааны төгсгөлд ирэх 14 хоногт Засаг дарга С.Даваасүрэн нийслэл, дүүргээс дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн төсвийн тодотголоос өмнө сургууль, цэцэрлэгүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх,
Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийг тогтмол танилцуулж ажиллах.
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, ТҮЦ, хашаа, хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх.
Нийслэлийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах, зэрэг ажлуудаа эрчимжүүлэх.
Нохой, муур барих ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэгдсэн байдлаар зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах.
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
Нийслэлийн хэмжээнд хороодын Засаг дарга нартай 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр уулзалт зохион байгуулах.
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ хүүхэд, залуучууд, ахмадуудыг чөлөөтэй амрах талбайг бий болгож, халуун сүү худалддаг болох.
Хууль зүйн дотоод хэргийн яамнаас алслагдсан 3 дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулах тул бэлтэл ажил хангах,
БНХАУ-ын Өвөр Монгол дахь Бугат хоттой нийгэм эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх тул бэлтгэл ажлыг сайтар хангах
Шүд угаалтын тэмцээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах,
Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн эрүүл мэнд” биеийн тамир, спортын IX их наадмын бэлтгэл ажил хангаж ажиллах,
Нийт байгууллагууд Мэдээллийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
ТАХ-дад Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах, төлөвлөгөө гаргах,
Иргэдээс гарсан саналын дагуу СӨХ-той холбоотой уулзалтыг зохион байгуулахад анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Дотор такси үйлчилгээг цэгцлэх ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо
Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 7 үүрэг даалгавар 91.4 хувьтай хэрэгжжээ. Мөн хуралдааны эхэнд Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд Цагдан хорих байрны даргаар Хурандаа П.Ууганбаяр, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар Цагдаагийн Хурандаа Ц.Баярхүү нар томилогдсоныг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцуулсан юм.
Багануур дүүргийн Онцгой Байдлын хэлтсийн дарга, Дэд Хурандаа Г.Батжаргал: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тус хэлтэст нийт 6 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ба үүнээс объектын гал түймрийн дуудлага 5 бүртгэгджээ. Хаврын хуурайшилтын улирал эхэлсэн энэ үед иргэд та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.
Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цахим бүртгэл 03 сарын 14-ний өдрийн 18.00 цагаас дуусгавар болохыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх мэдээлэл хүргэлээ.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх,
– Тендер шалгаруулалтыг 3 болон түүнээс дээш удаа зохион байгуулаад амжилтгүй болсон төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах,
– Хөрөнгө оруулалтын ажлын эрхийг шилжүүлж авсан худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах,
– Үлдэгдэл давс, бодисыг зориулалтын битүү дээвэртэй, стандартын шаардлага хангасан байранд нөөцөлж хадгалах ажлыг зохион байгуулах,
– Инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн талаар танилцуулах,
– Нийслэлийн төсвийн тодотголоос өмнө сургууль, цэцэрлэгүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх,
– Хөрөнгө оруулалтаар шинэчилсэн Хот нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын асуудлаар санал, гомдлоо нэгтгээд танилцуулах,
– Дотор такси үйлчилгээг цэгцлэх ажлыг эрчимжүүлэх,
– Ой хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
– “Хишиг-Уул” ХХК-тай хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах,
-Төр, хувийн хэвшлийн түншлэл сургалтыг зохион байгуулж дуусгах,
– Монгол цэргийн өдрийг тохиолдуулсан үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах,
-Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтаж БААН-үүд хийхээр төлөвлөсөн бүтээлч ажлуудынхаа төлөвлөгөөг танилцуулахыг тус тус чиглэл болголоо.

Багануур дүүргээс Улсын аварга малчнаар тодорсон гэр бүлүүддээ баяр хүргэе