МУ-ын Засгийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээ 2024 онд үргэлжлэн явагдаж байна. Иргэн та:
– Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн
– Урьд өмнө нь эрт илрүүлэгт хамрагдаж байгаагүй бол 18-30 насны иргэд харьяалал харгалзахгүйгээр Багануур дүүргийн Нийгмийн Эрүүл мэндийн төвд хандан эрт илрүүлэгтээ хамрагдаарай.
Та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар амь нас, амьдралд тань ноцтой өөрчлөлт оруулж болзошгүй өвчлөлийг эрт үед нь илрүүлэн оношлуулж, цаашлаад бүрэн эмчлүүлэх ач холбогдолтой.
Урьдчилан сэргийлцгээе!
Эрт үед нь илрүүлцгээе!