2021 оны 11 сард анх төсөл хөтөлбөрт хамруулах, хамтран ажиллах хүсэлт тавьсны үндсэн дээр Япон улсын ЗГ-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийг бүрэн засварлах ажлын төсөв болох ($148,077) өртөг бүхий буцалтгүй тусламжийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн.
Өнөөдөр тус цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуус ч нээлтээ хийж, 8 бүлгийн 236 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна.
Ирээдүй болсон хүүхэд, багачуудын маань сурч, боловсрох орчин, нөхцөлийг сайжруулах үйлсийг дэмжин тусалсан Япон Улсын Засгийн газар, элчин сайд Кобаяаши Хироюки Танд гүн талархал илэрхийлье.