Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг дарга 8 үүрэг даалгавар өгсөн нь 88.6 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 28 үер усны дуудлага мэдээлэл бүртгэгдэж 85 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням: Авто зам, авто зогсоолын хөрөнгө оруулалтын мэдээллийг хүргэлээ. Авто замын чиглэлээр 9 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс авто замын засвар, зогсоолын 3 ажил гэрээний хугацаанд бүрэн хийгдэж дууссан байна.
Дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар, тохижилтын ажлыг эрчимжүүлэх
-Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн чиглэлийг гаргаж хуваарийн дагуу ажиллах
-Авто замын засвар шинэчлэлийн ажлуудыг ойрын хугацаанд дуусгах
-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
-“Street food” буюу гудамжны хоолны үйлчилгээг стандарт шаардлагын дагуу цэгүүдэд байршуулж хамтран ажиллах