Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны дараалал ёсоор Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа. Өмнөх хуралдаанаар Засаг дарга С.Даваасүрэн 17 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 81,1 хувьтай хэрэгжжээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил, бүх нийтийн мод тарих өдөр, гудамж талбайн засварын талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Дэмчигжав мэдээлэл хийлээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил дэд бүтцийн байгууллагууд 86.6%, төсөвт байгууллагууд 84% байгаа ба дүүргийн хэмжээнд 87 хувьтай байна. Мөн намрын бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээг “Ногоон хот-Иргэний оролцоо” сэдвийн хүрээнд 10 сарын 07-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Харин явган хүний зам сэргээн засах ажлын хувьд 16 байршлын 400 м2 талбайн явган замын налуугийн түвшинг стандартад хүргэх ажлын 8 байршлын 260 м2 талбайн ажил 100%, 3 байршлын ажил 30-50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
“Манай хороо-Миний гудамж” аянд дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 12 аж ахуйн нэгж байгууллага, 100 гаруй өрх орчноо тохижуулж мод бут тарьж ногоон байгууламж нэмэгдүүлэн оролцож байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хориглосон бүсээс мал, амьтан гаргах ажил хийгдэж байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд 67 өрхийн 2386 мал байгаагаас 1638 малыг гаргаж хэрэгжилт 66,8 хувьтай байгааг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бямбацэцэг танилцууллаа.
Төлөвлөгөөт мэдээлэл өгсний дараа дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өглөө.- Хөрөнгө оруулалтын ажлын явцуудыг дуусгах, эрчимтэй ажиллах, хяналтыг сайжруулах
-“Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр” аяны хүрээнд ААНБ-ууд мод бут, сөөгөө арчилж хамгаалах, нэмэлт мод тарих
– Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой дүүргийн хэмжээнд үйл ажилагаа явуулдаг сургалтын байгууллагуудын ажлаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах
– Олон Улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах
– “Багануур-Ус” ААТҮГазар иргэдийн гомдлын дагуу газар дээр нь очиж, гомдлыг барагдуулж, энэ талаар мэдээллийг иргэдэд хүргэж ажиллах
– Нохой, муурны устгалд анхаарах
-Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ /RFID TAG/-г суурилуулахтай ажлыг эрчимжүүлэх
-Төрийн байгууллагуудын авто машины цэнхэр дугаар олголтод анхаарч ажиллах