Шуурхай хуралдаан 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулснаар эхэлсэн. Энэ хугацаанд Засаг даргаас 10 чиглэлээр үүрэг даалгавар өгч биелэлт 85 хувьтай биелжээ.
Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн хэлтэст 59 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 18 дуудлага, зөрчлийн шинжтэй 41 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 9 гэмт хэргийг илрүүлжээ. Мөн залилах төрлийн гэмт хэрэг буурахгүй байгааг албанаас мэдээллээ. Мөн нэгдсэн болон хэсэгчилсэн 18 арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагаас “Нэг зам нэг соёл” арга хэмжээний хүрээнд дүүргийн 4х4 автомашины клубтэй хамтран нийт 180 тээврийн хэрэгсэл 300 иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажилласан байна.
Онцгой байдлын хэлтсийн хувьд объектын гал түймрийн 1 дуудлагаар аюулгүй болгож, Мэлз зуслангийн байшинд могой орж ирсэн дуудлагаар тус тус ажилласан байна. Иргэдийг аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгч том хүн-825 хүүхэд-196 нийт-1021, санамж хуудас- 760-ыг тарааж үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгчээ.
Багануур ХК нь 2023 оны 8-р сарын 24,25-ны өдрүүдэд судалгаанд суурилсан шийдэл, бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх “The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форумыг Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбоотой Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал компанийн өнөөгийн байдлын талаар судалгаа мэдээллийг хийж, оролцохыг урилаа.
Олон Улсын эрдэм шинжилгээний хурлын зорилго нь оролцогч эрдэмтэн судлаачид, инженерүүд илтгэл хэлэлцүүлж, мэдлэг, туршлагаа солилцох юм.
Төлөвлөгөөт мэдээллийн дараагаар Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан мэдээллийг хийлээ. Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг шинэчлэн баталсны дагуу 2023.08.01-ний өдрөөс цэцэрлэгийн бүртгэлийг emongolia.mn, болон хурдан цахим системээр эхлүүлсэн ба 2023.08.15-ны өдрийн байдлаар 2100 хүүхэд бүртгүүлэхээс 1147 хүүхэд бүртгүүлж, 54,6%-тай байна. 2023-2024 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцах хүүхдийн цахим бүртгэл 2023.08.15-ны өдрөөс эхэлсэн талаар мэдээллийг хийсэн юм.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангаж, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлж ажиллах
Нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах,
2023-2024 өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлэх,
Дүүргийн хэмжээний үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийж, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах,
Багануур ХК-иас зохион байгуулж байгаа “The Future of Coal Baganuur 2023” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форумд байгууллагууд идэвхтэй оролцох,
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид хариуцлага тооцож ажиллахыг Засаг дарга С.Даваасүрэн үүрэг болгосноор шуурхай хуралдаан өндөрлөлөө.