Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойд зориулж “Монгол дугаар зуун” дэлхийн монгол туургатны яруу найргийн анхдугаар их наадмыг Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Яруу найрагчид Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөэ хүндэтгэл үзүүлсэн юм.
Наадмын 1-р шатад 99, 2-р шатад 55, 3-р шатанд 29 яруу найрагчид өөрсдийн уран бүтээлээсээ сонордуулсан бол 4-р шатанд шилдэг 9 яруу найрагчид Багануурын тухай шүлгүүд буюу “Багануур”, “Бурхан Халдун”, “Хэрлэн”, “Миний нутаг” зэрэг сэдвээр шүлэг зохиож өрсөлдсөн юм. Наадмын шилдгүүдээр дараах найрагчид тодорлоо.
1-р байр Хэнтий аймгийн Хэрлэнгийн цэнхэр алс ТББ-ийн Яруу найрагч Л.Энхбаатар шалгарч цом, өргөмжлөл, 3 сая төгрөг
2-р байр н.Эрдэнэмөнх шалгарч цом, өргөмжлөл, 1.5 сая төгрөг
3-р байр н.Баянсан шалгарч цом, өргөмжлөл, 1.0 сая төгрөг
4-р байр шилдэг шагналаар Ви дун
5-р байр шилдэг шагналаар ӨМӨЗО н.Наранбилэг
6-р байр шилдэг шагнал, Үзэгчдийн нэрэмжит шагналаар Багануур дүүргийн найрагч Ш.Бадамрагчаа
7-р байр шилдэг шагнал, Содон найрагч н.Одонтуяа
8-р байр шилдэг шагнал Дашима Дамдинов
9-р байр шилдэг шагнал Мария Каравияа нар тус тус шилдгээр шалгарсан юм. Мөн энэ үеэр Дэлхийн монгол туургатны утга зохиолын элч шагналаар Д.Норжмаа, Залуу яруу найрагч шагналаар Энхтунгалаг, Нандин-Учрал нарыг шагналаа.
Яруу найргийн анхдугаар их наадмын үеэр Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш хэлэхдээ “Их зохиолчийн нэрэмжит олон улсын анхдугаар наадмыг санаачилж зохион байгуулсан Багануур дүүргийн удирдлагууд, хамтран ажилласан байгууллагуудад талархсанаа илэрхийлж, мөн ирэх оноос Багануур дүүргийг “Утга зохиолын дүүрэг” болгож хамтран ажиллахаа илэрхийллээ.
Наадмын төгсгөлд шилжин явах цомыг ӨМӨЗО-ны хамт олонд гардуулж өгсөн бол ирэх оны 7 дугаар сард Хөх хотод тус наадам зохион байгуулагдах юм.