Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн инженер, дэд бүтцийн байгууллагуудыг уялдаа холбоотой ажиллахыг дүүргийн менежер, холбогдох байгууллагуудыг цаашид анхаарах шаардлагатай байгааг хэллээ.
Дүүргийн Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг: Ирэх 11 сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас цас орох бол улирлын төлөвөөр 11,12,01 дүгээр саруудад олон жилийн дунджаас хүйтэн, их хэмжээний цас орох төлөвтэй байгааг танилцуулсан юм.


-Байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэг болон сэтгэлзүйн сургалтад хамруулах
-Байгууллагууд ажилтан, албан хаагчдад авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулах
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай байдлыг хангаж ажиллах
– Давс бодисын нөөц, хот нийтийн аж ахуйн машин тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаар танилцуулах
-2025 оны төсвийн бааз суурийг нэмэгдүүлж ажиллах
-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон “Зогсоол”, Орон сууцны төслүүд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах бодлогыг боловсруулах
– Дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж, явцын тайланг тавих
-Захиалагчийн албатай болох саналаа хүргүүлэх
-Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг танилцуулах