Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргын орлогчоос өгсөн 15 үүрэг даалгавар 88,8 хувьтай хэрэгжжээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд хурандаа Г.Батжаргал: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагааны хоёр дуудлага бүртгэгдсэн бөгөөд нийт 6 хүнийг авран хамгаалжээ. Дүүргийн үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ 7.3 буюу өндөр үнэлэгдсэн бөгөөд үер усны ослоос урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, ус, эрэг орчмоор явуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн улиас модны цагаан хөвөн өндөр шатамхай учир хөвөнг шатаахгүй байхыг онцгойлон анхааруулсан юм.
Газар зохион байгуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Э.Энхбилгүүн: Энэ оноос эхлэн газрын тухай хуульд тусгагдсанаар газар олголтыг иргэнээс өргөдөл хүлээж авахыг хориглосон. Тухайн жилийн газар олголтын төлөвлөгөө ИТХ-аар батлагддаг. Мөн энэ жилээс ИТХ-аар батлагдсан төлөвлөгөө давхар Засгийн газрын тогтоолоор батлагддаг болсон.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын ажилтан, албан хаагчид ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл, үр дүн, сахилга хариуцлага, ёс зүйн дүрэм журмуудыг мөрдөж ажиллах
-Гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлж, гэрлийн шонг будаж, засварлах ажлыг зохион байгуулах
-Хог хаягдлыг цагийн хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх зохицуулалтыг жигдрүүлэх ажлыг газар дээр нь явж хэрэгжилтэд хяналт тавих
-Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах
-Хагас жилийн мэдээ тайлангаа хугацаанд нь ирүүлэх, ажилтан албан хаагчдаа дүгнэх
-“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар малчин, мал бүхий иргэдэд 2024 оны 06 сарын 20-ны өдөр танхимын сургалтыг зохион байгуулах тул албан хаагчдыг хамруулах
-U-14 насны волейболын УАШТэмцээн 07 сарын 01-ээс 07 сарын 08-ны өдрүүдэд дүүрэгт зохион байгуулагдахтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүд хамтран ажиллах
-Хөрөнгө оруулалтын ажлуудын явцад хяналт тавих, хугацаандаа хүлээж авах ажлыг зохион байгуулах
-Дүүргээс хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилтийг түргэн шуурхай олгох
-Баяр наадмаар жороо морины уралдаан, хүүхдийн шагайн харваан тэмцээнийг нэмж хийж байгаатай холбогдуулан наадмын комиссын ажлын хэсгүүд хуралдаж дүрмээ боловсруулах
-Баяр наадмын талбайн тохижилтын ажлуудад анхаарах мөн худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа талаарх мэдээллийг хүргэж ажиллах
-Үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлж, үзлэг шалгалтуудыг сайтар зохион байгуулах
-Иргэнд газар олгох талаарх мэдээллийг хүргэж ажиллах