Дүүргийн удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр зохион байгуулагдаж, өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн 16 чиглэлийн үүрэг даалгаврын биелэлт 70.6 хувьтай хэрэгжжээ. Тус хуралдаанд худалдан авах ажиллагааны албанаас нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний явц, мөн дүүргийн 1-р хорооны аулын албаас 10-15, 64, 92, 96, 102-р байрны гадна тохижилт, орчны ажил болон 86-р байрны дээвэртэй холбоотой хяналтын талаарх мэдээллүүдийг танилцууллаа.

ХГБХХХ-аас 16 хүртлэх насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах тухай уриалгыг танилцуулсан. Тодруулбал, хүүхдийн сошиал хэрэглээний сөрөг нөлөөг бууруулахын тулд Монгол Улс болон олон улсын түвшинд хэрэгжүүлж буй туршлагад үндэслэн сургалтын орчин, эцэг эхийн хараа хяналт, оролцоог нэмэгдүүлэх, бодлогын түвшинд зохицуулалт хийх, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар мэдээлэл хийв.

Засаг дарга ирэх 14 хоногт дараах чиглэлүүдийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов:
- Дүүргийн хэмжээнд орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэх, хайс, хашлага, фасадыг угаах, тохижуулах ажлыг зохион байгуулах.
- Сүү хөтөлбөрийг эрчимжүүлэх.
- Барилга, байгууламжийн ажил эхлэхтэй холбоотой элс, хайрга, дайрга тээвэрлэж буй том оврын автомашинуудын техникийн үзлэг, аюулгүй байдалд хяналт тавих.
- Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан засаж сайжруулах ажлын судалгааг гаргаж, хийгдэх ажлуудыг үр дүнтэй төлөвлөх.
- Хот тохижилтын ажлыг эрчимжүүлэх ба холбогдох байгууллагуудаас санал авах.
- Хог хаягдлыг ангилан ялгах, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор дүүрэгт 20 ширхэг ухаалаг хогийн савыг ашиглалтад оруулах.
- EF EFEKTA хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- МУ-ын Ерөнхийлөгчийн Багануур дүүрэгт айлчлахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулах.
- Хээрийн цэвэрлэгээ, малын сэг зэмийг цэвэрлэх.
- Авто замын шинэчлэлт, их засварын ажлыг эрчимжүүлэх.
- Багануурын дулааны станц ТӨХК, Багануур ХК-тай хамтран 2-р хорооны нутаг дэсгарт байрлах барилгын суурийг булах ажлыг зохион байгуулах.
- Дулааны цахилгаан станцын төр, хувийн хэвшлийн төсөл хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- Нийтийн тээврийн гараашийн ажилд хяналт тавих.
- Баяр наадмын комиссын саналыг танилцуулах, наадмын талбайн тохижилт, урлаг соёлын саналуудыг танилцуулах.
- Хаврын морины уралдаан зохион байгуулахтай холбоотой ажлын хэсэг байгуулах.
- Хүний эрхийн үндэсний комисс дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах.





Мэдээг хэвлэх