НИЙСЛЭЛД ГАЗАР ӨМЧЛӨӨГҮЙ ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАХ

11Хуульд зааснаар нийслэлийн иргэн бусад аймаг, сумын нутагт гэр бүлийн хэрэгцээнийзориулалтаар газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Монгол Улсын иргэн газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй.
Иймээс нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг гаргуулан холбогдох материалын хамт тухайн сумын газрын даамалд өгнө.
Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт хүсэхдээ иргэн дараах материалыг бүрдүүлж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд өгнө. Үүнд:
1.          Өргөдөл
2.          Иргэний цахим үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
Та хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаараарай.
Үүнд:
•    Өргөдлийг гараар бичиж өргөдөлд ямар аймгийн ямар суманд газар өмчлөх хүсэлтэй байгаагаа бичнэ.
•    Тодорхойлолтыг зөвхөн нийслэлийн иргэн болон нийслэлд оршин сууж байгаад хөдөө орон нутагт шилжсэн иргэдэд гаргаж өгнө.
•    Тодорхойлолтыг зөвхөн орон нутагт хандан гаргах бөгөөд нийслэлийн дүүргүүдэд хандан гаргахгүй болохыг анхаарна уу.
•    Та дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгнө.
/Өргөдлийг иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээг хуулбарласан цаасны ард нь бичээрэй./
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАРТ
Тодорхойлолт хүсэх тухай
Нийслэлийн  …… дүүргийн …. хорооны  ………….. байр, гудамжны ……тоотод  оршин суугч  ……………………. овогтой  ……………………..  би ………………. аймгийн ………….. суманд газар өмчлөх хүсэлтэй байгаа тул нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгнө үү.
Өргөдөл гаргасан:
иргэн…………./ гарын үсэг /
201…. оны …. сарын …. өдөр

Comments are closed.