Оёдолчдын холбоо ”Авто Жим” НӨҮГ-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийлээ.

авто жим2013.06.13-ны өдөр ЖДҮДТөвийн дэргэдэх ”Их үйл” оёдолчдын холбооны гишүүн ”Алхам” оёдлын цех ”Авто Жим” НӨҮГ-тай ажилчдын ажлын хувцас оёж нийлүүлэх гэрээ хийлээ. Тус гэрээг байгуулахад ЖДҮДТөв НӨҮГ-ын захирал Ю.Бямбаа, ”Авто Жим” НӨҮГ-ын захирал Д.Батнасан, оёдолчдын холбооны гишүүн, ”Алхам” оёдлын цехийн захирал Д.Отгонням, ”Авто Жим” НӨҮГ-ын нягтлан бодогч н.Мөнхтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо. Дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг байгууллага аж ахуйн нэгжүүд ийнхүү худалдан авсанаар олон хүн ажлын байртай болох ач холбогдолтой юм. Мөн энэ тал дээр дүүргийн төр захиргааны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна.
posted by: ЖДҮДТ

Comments Closed

Comments are closed.