Дүүргийн хэмжээнд 3000м2 автозам эвдрэлд орсон бөгөөд зам хөрөөдөх ажлууд үндсэндээ дуусах шатандаа орж, өнөөдрөөс төв автозамын нүхэн эвдрэлийг засварлах ажил хийгдэж байна. Ойрын хугацаанд эмнэлгийн уулзварыг бүрэн асфальтаар хучих ажил хийгдэж, бусад автозамын эвдрэлийг засварлах ажил үргэлжилнэ.
Тэгвэл өнөө шөнө буюу 5-р сарын 07-08-нд шилжих шөнө Шунхлай ШТС-ын гүүрний хэсгийн автозамыг сэтэлж, ус, дулааны шугамын холболтын ажил хийгдэх тул тухайн хэсгийн автозамаар зорчих боломжгүй болно.
Иймд жолооч та бүхэн шаардлагатай тохиолдолд үерийн далангаар нэвтрэх болохыг анхаарна уу.