”Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэнд нь өгцгөөе” уриатай хуучин эд зүйлсээ үнэгүй өгөх, солилцох, хандивлах, худалдах боломжтой “Өгөөмөр өдөр” арга хэмжээ өнөөдөр Д.Нацагдоржийн талбайд зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хог хаягдлын тухай хууль, журмыг хэрэгжүүлэх хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж бууруулах, дахин ашиглах, иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү өдөрлөгт төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэд нийт 2540 ширхэг эд зүйл хандивлажээ.
Өдөрлөгийг иргэд таашааж, өөрт хэрэгтэй зүйлээ маш хямд үнээр олж авлаа, үнэгүй авлаа, солилцлоо гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байлаа.