Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдаж, Онцгой комиссын дарга С.Даваасүрэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх”, хэрэгжүүлэх, төлөвлөгөөг тодотгох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгслийг бэлэн байдлыг хангах,
2.Малчид иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөлт хийх.
3.Малчдын өвөлжиж байгаа газрын зураглал гаргах,
4.Судалгаанд үндэслэн хүндрэлтэй өрхүүдэд тусламжийн аян өрнүүлэх,
5.Зэргэлдээх сумдууд болон малчин өрхүүдрүү очих зам, даваа гүвээний цасыг нээж, зам гаргах,
6.2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан төв суурин газраас зорчих хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, батлагдсан зам маршрутаар, баталгаат тээврийн хэрэгслээр зорчлуулахад анхаарч, хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.