Монгол улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих замаар тогтвортой хөгжүүлэх зорилгоор “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг өрнүүлэн ажиллаж байна.
Шинэ хоршоо” хөдөлгөөний талаарх арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” сургалтаар Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн улсын төсөвт үйлдвэрийн газрын шинэ хоршоо хөдөлгөөний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын сургалт, мэдээлэл арга зүйн зөвлөгөөний хэлтсийн дарга С.Маргад, сургагч багш н.Оюунбат, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны сургагч багш Д.Бямбацэрэн, НХХААГ-ын мал үржлийн албаны ахлах мэргэжилтэн Ч.Түмэн-өлзий, мэргэжилтэн М.Мандах нар мэдээ, мэдээлэл өглөө.
Мөн дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, “Энх-Өрх” өрхийн эмнэлэг, “Шарын шанд” эмийн сан зэрэг байгууллагууд иргэдэд үйлчилгээ үзүүлж хамтарч ажиллалаа.
Сургалтад малчин болон мал бүхий 110 гаруй иргэд оролцож хоршоонд олгох хөнгөлөлттэй зээл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, ХАА-н бүтээгдэхүүний үнэ цэнэ, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хамтарч, хорших хэрэгцээ шаардлагатай байгааг илэрхийлж байсан юм.