Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “НЭГДСЭН ТООЛЛОГО”-ыг 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Нацагдоржийн талбайд зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд, ахмад дайчид, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцлоо.
Энэ үеэр 10 гаруй алба хаагчид салбарын шагнал болоод Засаг даргын баярын бичиг, Цэргийн цолоор шагнагдсаныг дүүргийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн үеэр Зэвсэгт хүчний 084-р ангийн шүхэрчин дайчид, Цэргийн инженер техникийн 0252 дугаар ангийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхууллаа.
Монгол цэргийн өдөр бол эх орон, ард түмнийхээ чөлөө, тусгаар тогтнолын төлөө алтан амиа хайрлалгүй тэмцсэн үе үеийн цэрэг эрсийн баяр, ялагдаж үзээгүй Монгол цэргийн яруу алдар гавьяаны баяр, Хийморьтой жагсаалд багтаж цэргийн алба хаана гэдэг монгол эр хүн бүрийн бахархал, омогшил байдаг. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жил, Цэргийн инженер техникийн 0252 дугаар ангийн 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.