Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Landcruiser-78 маркийн суудлын автомашин 2 ширхэг, Landcruiser-79 маркийн суудлын автомашин 2 ширхэг, 3,5-5 тн-ийн даацтай Sinotruck маркийн крантай машин 2 ширхэг, ZOOMLION маркийн 50 тонны даацтай автокран, 20 тонны багтаамжтай DONG FENG маркийн түлш цэнэглэгч зэрэг 8 машиныг өөрийн хөрөнгөөр худалдан авч, өчигдөр /2023.10.25/ албан ёсоор хүлээж авлаа.
Үйлчилгээний авто машины хэсэгт тусгай тоноглолтой, уул уурхайд зориулсан туулах чадвар сайтай машинуудаар техникийн шинэчлэл хийсэн нь ойрын жилүүдэд байгаагүй томоохон хөрөнгө оруулалт болов. Шинэ техникуудыг хүлээж авах ёслолын ажиллагаанд Багануур ХК-ийн удирдлагууд, хариуцан ажиллах хэлтэс, хэсгийн дарга инженерүүд оролцож хүндэтгэлийн тууз хайчиллаа.
Ёслолын ажиллагааны үеэр эдгээр шинэ машинуудыг хүлээн авч буй жолооч нарт итгэмжлэл, түлхүүрийг хадаг сүүний хамт гардуулан өглөө.
Жолооч нар машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хариуцаж, компанийнхаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай байлгахад өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байв.
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээ, цахилгаан станцуудын захиалгат нүүрсийг ханган ажиллахад эдгээр 8 машин, технологийн авто машинуудын адил ихээхэн хувь нэмэрээ өгөх хөрөнгө оруулалт юм.