Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Багануур Гэрэлтүүлэг ААТҮГ-тай хамтран бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ЕБС-ийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигч харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилгоор Лаборатори Боловсрол цогцолбор сургууль, Оюуны Эрин цогцолбор сургуулийн II байрны бүсэд лед гэрлэн гарцыг хийж байршууллаа.