МУ-ын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход нэг хоногийн хугацаа үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн өнөөдөр дүүргийн нийт 11 хэсгийн хорооны байр, цахилгаан хангамж, нөөц эх үүсвэр, аюулгүй байдал, телекамерийн ажиллагааг газар дээр үзэж шалгалаа.
Дүүргийн хэмжээнд бүх санал авах байр хэвийн байгаа ба шаардлагатай тохиолдолд дүүргийн сонгуулийн хороотой хамтран хэвийн байдлыг ханган ажиллах юм.
Цаг агаарын болзошгүй аюулт нөхцөл байдал үүссэн тохиолдолд дүүргийн онцгой комиссоос хойшлуулшгүй ажиллагааг зохион байгуулж ажиллана.
Нийт 5 улс төрийн нам /МАН, АН, ХҮН, ИХН, Үнэн ба зөв нам/, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас энэ удаагийн сонгуулийн ажиглагчаар бүртгүүлсэн байна.
Санал хураалт 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 07:00-22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

