БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг Сонгогчдын Боловсрол төв, Сонгуулийн ерөнхий хорооноос дүүргийн ИТХ, ЗДТГ, ГБХЗХХ-тэй хамтран “Оролцоно, төлөөлнө” сонгогчийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, иргэд, албан хаагчид оролцож шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар зөвлөгөө мэдээлэл авч, “Мэдье, сонсъё, амлая” нээлттэй хэлэлцүүлэг, “Her story” түүхийг хуваалцах, “Оролцоно, төлөөлнө” хөгжөөнт тоглоом тоглох, сонирхолтой сонжоо бөглөх, дата үзэсгэлэн үзэж, явуулын номын сангаар үйлчлүүллээ.