Дүүргийн 5-р хороонд хийсэн иргэдийн уулзалтын үеэр цаашид төрийн үйлчилгээ болон салбаруудад тулгамдаж буй асуудал, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр сар бүр тогтмол хугацаанд иргэдийн уулзалтыг зохион байгуулж ажиллахыг НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн онцоллоо.

– “Залуус” хэсгийн дахин төлөвлөлт, гадна дулаан механик, ус хангамж, ариутгах татуургын гадна шугам сүлжээний ажил /үргэлжлэл/
– “Энх-Өрх” ӨЭМТ-ийн барилгын ажил /үргэлжлэл/
– Нарийн нуур хэсгийн цахилгаан хангамжийн ажил
– Шинэ Их гүн, Нарийн хэсгийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэг
– Найман нарангаас хорихын гарааш хүртэлх автозам засвар шинэчлэлт
-Их гүн хэсэгт үерийн хамгаалалтын суваг
-4-р хорооноос 5-р хороо хүртэлх автозамын засварын ажил тус тус хийгдэх юм.
Уулзалтад 122 иргэн, мөн хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

