“Нүүрэнтэйн хүчтэн” бөхийн дэвжээний бөхчүүд “Талын толгой сувилал”-д наадмын бэлтгэлд гараад байгаа бөгөөд өнөөдөр дэвжээний наадмын сорилго барилдаан боллоо.
Сорилго барилдаанд Ховд аймгийн Дарви сумын харьяа Аймгийн начин Б.Доржжүгдэр түрүүлж, Аймгийн арслан Ч.Мөнхбат үзүүрлэв.
Дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням, ТНААХ-ийн дарга Д.Дэмчигжав нар Нүүрэнтэйн хүчтэн бөхийн дэвжээний галаар зочилж, бөхчүүддээ амжилт хүсээд, баяр наадамдаа нутаг орныхоо нэрийг гаргаж, сайн барилдахыг хүсэн ерөөлөө.