Монгол улсын төрийн дээд одон медаль гардуулав
“Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм хүндтэй хүмүүсийг Монгол Улсын Төрийн дээд одон медиалаар шагналаа.
Шагналыг дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
МУ-ын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар: Багануур ХК-ийн Үйлчилгээ автомашины хэсгийн жолооч Л.Нямдаваа, Багануур ХК-ийн Уулын 1-р хэсгийн экскаваторын машинч П.Үүрцайх нарыг тус тус шагналаа.
Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрдөө үнэлүүлэн шагнал хүртсэн уурхайчиддаа баяр хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.