НЗДТГ-аас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн тухайд нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, нэгдүгээр шатанд дүүргийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил-арга зүйн туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор байшин ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байдлаар хуваарилж, Ажлын хэсэг тус бүр 34 хороонд ажилласан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.
Нийслэлийн 2022 оны “Манай хороо-Миний гудамж” аянд Багануур дүүргээс идэвх зүтгэл гарган амжилттай оролцож
“Шилдэг хороо” номинацид 1-р хороо,
“Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” номинацид Улаанбаатар төмөр замын Багануур зангилаа,
“Шилдэг тохижилттой өрх” номинацид 1-р хорооны иргэн Д.Болд тусгай байр
“Шилдэг хороо шилдэг хэсгийн ахлагч” шалгаруулах болзолт уралдаанд 3-р хороо амжилттай оролцож тусгай байр эзэлсэн байна.