Нийслэлийн Засаг даргаас жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан 98-аас дээш насны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг илгээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Багануур дүүргийн өндөр настнууддаа илгээсэн бэлэг, мэндчилгээг дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Б.Балжинням, хорооны Засаг дарга нар гардуулан өглөө.
Дүүргийн хэмжээнд 98-аас дээш насны 3 ахмад байдаг юм. Ахмадууд маань Нийслэлийн Засаг даргын мэндчилгээг хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж, дүүргийнхээ удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэж байлаа.
98-аас дээш настай өндөр настнууд:
99 настай 5-р хорооны өндөр настан Ч.Жагдаг,
98 настай 1-р хорооны өндөр настан Д.Пүрэв,
98 настай 4-р хорооны өндөр настан Н.Цэвэл
Та бүхэндээ болон дүүргийн нийт ахмадууддаа XVII жарны үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье.