2022.11.01
№ |
Товч агуулга |
Хяналт тавих байгууллага |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР | ||
Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах | ТНААХ
|
|
Төсвийн орлогын төлөвлөгөө, биелэлтийн хэрэгжилтийг хангаж, орлогын тасалдлыг нөхөж, хяналт тавьж ажиллах | Татварын хэлтэс
СТСХ |
|
Иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхээр 2023 онд явган болон дугуйн зам, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр зураг төсөвт ажлын танилцуулгыг ирэх шуурхай хуралдаанаар дэлгэрэнгүй танилцуулах | ТНААХ | |
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод цахим системд шилжсэнтэй холбоотой 11сарын 05-ны өдрөөс эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах, |
Татварын хэлтэс Цагдаагийн хэлтэс |
|
Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх, хяналтыг эрчимжүүлж ажиллах | ТНААХ | |
2022 онд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тендер сонгон шалгаруулалтад оролцож ажлаа өнөөдрийг хүртэд\л гүйцэтгээгүй дутуу гүйцэтгэсэн ААНБ –ын жагсаалтийг гаргаж иргэд олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах, | СТСХ
ТНААХ |
|
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР | ||
Давс, бодисын нөөцийг нэмэгдүүлж, ХХҮХ, хороодтой хамтран цас цэвэрлэгээнд гарах боломжтой иргэдийн судалгааг гаргаж, гэрээ хийж ажиллах | ТНААХ | |
Дүүргийн албан ёсны вебсайтад байгууллагууд мэдээллээ өгч дуусгах, сайтаас E.Mongolia-д шууд холбогдох боломжтой эсхийг судлан шуурхай хуралдаанд танилцуулах | ТЗУХ | |
Төсвийн тодотголоор батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хуулийн дагуу худалдан авалт хийж дуусгах, үр дүнг танилцуулах |
СТСХ |
|
2023 онд хэрэгжүүлэх боломжтой зураг төсөвтэй ажлын жагсаалтыг гаргаж, Нийслэлийн Засаг даргад уламжлах | СТСХ, ТНААХ | |
Байгууллагын удирдлагууд хөрөнгө оруулалт болон иргэд олон нийтэд чиглэсэн ажлын мэдээллийг ТЗУХ-т тогтмол ирүүлж, мэдээлж хэвших | ТЗУХ | |
Боловсролын салбарт хэрэгжүүлж буй цахим шилжилтийн ажлыг бүрэн дуусгах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл танилцуулах | НХХ |
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР