Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Багш бүрд компьютер” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн гурван сургуулийн 177 багшид дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид зөөврийн компьютерыг гардууллаа.
Боловсролын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд багш нарын өдөр тутмын хэрэглэгдэхүүн буюу тоног төхөөрөмж нь өнөөгийн хэрэглээний шаардлагыг хангах ёстой.
Ташрамд дурдахад энэ хичээлийн жилд дүүргийн гурван сургууль тус бүрд 10 анги нийтдээ 30 ангийг иж бүрэн сандал, ширээ болон ухаалаг дэлгэцээр хангасан.
Мөн гурван ерөнхий боловсролын сургууль дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар физик, хими, биологийн лабораториудыг шинээр байгуулснаар багш сурагчдын суралцах, ажиллах орчин нөхцөл сайжирч байна.