Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 11,294 ээжийг шагнаж байгаа бол Багануур дүүргийн 104 ээж алдарт эхийн I, II зэргийн одонгоор шагнагдсан ба үүнээс I зэргийн одонгоор 10 ээж, II зэргийн одонгоор 95 ээж төрийн ордонд одонгоо гардаж авлаа.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.