Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хороолол хэсэгт нийт 720 ширхэг гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 300 ширхэг гэрлийн шон үйлдвэрлэж, Их гүн хэсэгт 100 орчим гэрлийн шон суулгах ажлыг хийгээд байна.
Гэрлийн шон угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бүх гэрлийн шонг үйлдвэрлэж дууссаны дараа Их гүн, Талын толгой, Тогос-Уул, Хэрлэн, Нугын тал хэсгүүдэд гэрлийн шонг суулгаж угсрах, цахилгааны холболтууд тус тус хийгдэнэ.