Монголын “Оюун ухааны академи” нийт 34 салбартай бол үүний нэг болж Багануур дүүргийн “Оюун ухааны академи” нь 2021 оны 12 сард байгуулагдаж байсан түүхтэй.
Энэ хугацаанд анх удаа дүүргийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус тэмцээнд 5-35 насны давхардсан тоогоор 180 гаруй тамирчид оролцож байгаа бол мөн гэр бүлийн төрлийг оруулснаараа онцлог байлаа.
Дүүрэгт тус академи үйл ажиллагаа явуулаад гурван жил болсон бол энэ хугацаанд оюуны спортоор 400 гаруй хүүхдүүд хичээллэсэн байна.
Дашрамд тус академийн амжилтаас дурдвал улсын шилдэг салбар болон багш нар шилдэг багш болсон. Мөн энэ хугацаанд Дэлхийн их мастер, Дэлхийн аварга-3 ОУХМ-2, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 21 медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлээд байна.