УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллах үеэрээ Бизнес эрхлэгчидтэй уулзаж, тулгамдсан асуудлынх нь талаар хэлэлцсэн бөгөөд тэдний зүгээс хөнгөлөлттэй зээлийг адил тэгш олгох, ажиллах нөхцөл боломжоор нь хангах асуудлыг хөндөж байсан юм.
Тухайлбал, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд ихэвчлэн орон сууцны нэг давхрын байрыг түрээслэн, ажилладаг байгаа нь оршин суугчдад хүндрэл учруулдаг учраас байнгын дарамтад ажиллаж буйгаа хэлсэн бол хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тариалан эрхлэгчдийн хувьд өөрсдөө баялаг бүтээх боломж олгох, татварын дарамтыг багасгах зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.