Байгууллагуудын удирдлагуудыг иргэдтэй хийх уулзалтад ач холбогдол өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллахыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд уламжлал ёсоор өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст 63 хэрэг зөрчил бүртгэгдсэн бол Онцгой байдлын хэлтэст объектын гал түймэр 2 бүртгэгдэж, 45 сая төгрөгийн эд хөрөнгийг аварсан байна.
Засаг даргын орлогч Б.Балжинням байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг танилцуулсан юм. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 77 хувьтай хийгдэж байна.
ИТХ-ын дарга Т.Отгонболд байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын анхаарал татсан асуудлуудад хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллах, түүнчлэн ирэх 7 хоногт ИТХ-аас иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах гэж байгаа тул хороодын ажлын албанаас иргэдэд мэдээ мэдээллийг хүргэх, уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг тус тус үүрэг болгосон юм. Тухайлбал:
-2022.09.12-нд 1-р хороо
-2022.09.13-нд 2-р хороо
-2022.09.14-нд 3-р хороо
-2022.09.15-нд 4-р хороо
-2022.09.16-нд 5-р хороонд ажиллана.
Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
-Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах,
-09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх,
-Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах,
-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах,
-Тохижилтын ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах,
-Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх,
-Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД:
-Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах,
-Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах,
-ИТХ-аас иргэдтэй хийх уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,